0 Ирэх оны хоёрдугаар сард  Аюулгүй байдлын  асуудлаар болох жил бүрийн Мюнхений олон улсын хуралд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцохгуй. Энэ асуудлыг Кремльд тайлбарлахдаа ерөнхийлөгчийн ажлын нягт хувиартай холбож байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол  учир зөвхөн үүнд  байгаа юм биш.Мюнхенд болох хурлын гол сэдэв нь Кавказын асуудал байх болно. Хуралд уригдагсдын жагсаалтад Гүржийн тэргүүн Михаил Саакашвили орж  байна. Мэдээжийн хэрэг тэр уг индрээс үг хэлэх  боломжийг яасан ч алдахгуй. 2008 онд Өмнөд Осетэд оросын иргэдийн эсрэг дайн өдөөсөн хүнтэй ямар нэгэн холбоо тогтоохгуй гэдгээ      Орос улсын удирдлага нэг бус удаа мэдэгдсэн. Медведевын Мюнхенд явахаас татгалзсан гол шалтгааны нэгдүгээрт тавигдахгуй ч энэ бол маш чухал шалтаг гэж  Европсудлалын төвийн тэргүүн, улстөр судлаач Надежда Арбатова "Оросын дуу хоолойд" өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Орос  улсын удирдлага нэг бус удаа кавказын хямралыг  өдөөсөн  улстөрчтэй ямар нэгэн асуудлаар харьцахгүй гэж  хэд хэдэн удаа ярьсан. Энийг бас тооцож үзэх хэрэгтэй юм. Миний бодоход үүнийг ойгохгуй байгаа барууны улстөрчдийн харалган  байдлаас болж байна.  Магадгуй тэдний далд бодлого орос улс  барууны орнуудын харилцааг хонговчилсноор хуучин кавказын хямралыг зохицуулахад оршиж болох юм. Гэтэл Орос улсыг Гүржтэй одоо байгаа гүржийн удирдлагатай  хүчээр эвлэрүүлэх нь байж болошгүй юм. Хэрвээ Тбилист маргааш өөр улс төрийн удирдагчид ирвэл харилцан яриа бодитой байх болно. Гэтэл одоогийн удирдлагатай Орос улсын ерөнхийлөгч харьцахыг татгалзана.Ирэх хоердугаар сард дээд хэмжээнд болох хурлаас Орос улс татгалзлаа гээд алдах юм үгүй. Мюнхений хуралд оролцогсдын сонорт хүргэх зүйлээ Дмитрий Медведев Москвад болсон явуулын хурал дээр хэлсэн. Тэрээр Орос улсын Европ руу чиглэсэн гадаад бодлого өөрчлөгдөж,  евроатлантын чиглэл  тус улсын  гадаад бодлогын чухал чиг шугам  боллоо гэж хурлын тэргүүн Вольфганг Ишингер, АНУ-ын ерөнхийлөгчийн Зөвлөх асан Збигнев Бжезинский, АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Майкл Макфол, Польшийн Гадаад хэргийн сайд асан Адам Ротфельд нарын байхад хэлсэн юм.Нилээн дээр би Европын аюулгуй байдлын Гэрээний санааг өргөн  барьдж байсан.  Тэр үед түүнийг янз бүрээр хүлээн авч байсан санагдана. Зарим нэг  нь талархаж, заримууд нь шүүмжилж байсан. Ихэнх оронд энэ асуудал маш их хүнд тусч байгаа, энэ санааг хүлээж авахад хэцүү гэдгийг би ойлгож байна. Миний  бодоход энэ асуудалд ядаж нэг эерэг тал бий, энийг одоо болтол нэг ч хүн үгүйсгэж байгаа юм.  Учир юунд байна вэ  гэвэл аюулгүй байдал гэдэг бол бухэнд хамаатай нэг л хэрэг. Нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсаар хангах юм уу,  тэр нь  нэг бүлэглэлийг ногоо сорог талын юм уу, бусад орнуудаар хангадаггуй л байхгуй юу. Энэ нь боломжгуй асуудал. Дэлхийн ард түмэн чинь хоорондоо маш  ойр  дотно тул дэлхий ийм төөрөгдлийг  уучлахгуй.Медведвын хэлсэн үг  олны анхаарлын товд байна. Вольфганг Ишингер үүнтэй  санал нэгтэй байгаагаа хэлээд дэлхийн орнуудад шинэ журам хэрэгтэй, яагаад гэвэл одоогийн энэ журам муу ажиллаж байгаа. Түүний үзэж байгаагаар бол юуны түрүүнд албан ёсны баримт бичиг зурахаас улс хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь зүйтэй. Үүнтэй адил бодолтой байгаагаа Адам Ротфельд "Оросын дуу хоолойд" өгсөн ярилцлагадаа хэлэв. Одоо Орос улс Польшийн харилцаа тийм ч муу биш, бас   тийм ч сайнгүй . Ер нь бол илүү сайн байх ёстой юм. Энэ бол цоо шинэ асуудал биш л дээ. Уунтэй холбогдох эрх зуйн баримт бичгүүд  байхгуйгаас  хундрэл учраад байгаа юм. Гол шалтгаан бол түүхээс үүдэлтэй хоорондын эс итгэлцэл. Оросуудын дунд баруунууд  хуурдаг  гэсэн ойлголт байдаг.Тэгээд ч Орос улс зовхон  улс төрийн хүрээнд  тохиролцоод зогсохгуй бас  үүнтэй холбогдолтой эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурах нь зүйтэй хэрэг гэж үздэг. Миний бодоход хэрвээ улс төрийн үүргээ зөв зүйтэй  тайлбарлаж чадваас бидний боддогооос ч  их хүчтэй болж чадна. Харин тэр олон улсын  хэлэлцээрүүд  чинь  улс төрийн зориг үгүй бол хэрэгжих боломжгүй. Асуудлын гол бие биедээ үл итгэлцэх, эс хүндлэх явдлыг даван туулахад оршино. Орос улс Барууны орнуудтай харилцхад өнгөрсөн түүх нөлөөлдөг   гэдгийг ерөнхийлөгч Медведев өөрөө ч нуудаггүй. Тэрээр энэ байдлыг даван туулахад бэлэн гэдгээ ч мэдэгдэж байсан.  Түүний 11 р сарын -20-нд Лиссабонд болох Орос улс-НАТО гийн зөвлөлдөх хуралд оролцох болсон явдал бол дээрх асуудалд тодорхой хариу өгч байна. Анх энэ хуралд оролцох болсон тухайгаа ерөнхийлөгч  Медведев Германы канцлер Ангела Меркель, Франц улсын ерөнхийлөгч Николя Саркози нартай францын Довильд  дээд хэмжээний гурван талын уулзалтад оролцож байхдаа мэдэгдсэн. Хоёр удирдагч Орос улсын ерөнхийлөгчийг   Орос-НАТО гийн зөвлөлдөөн нь Орос улс Умардатлантын холбооны хоорондын  харилцаанд тус дөхөмтэй болно  гэдэгт итгүүлсэн юм. Орос-НАТО гийн харилцааг бат бэх суурин дээр тавихад Медведевын Лисабонд хийх айлчлал нөлөөлөх болно. Орос улсын Умард атлантын  алъянсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин Довилийн дээд хэмжээний уулзалтыг ийнхүү тайлбарлав.Орос улсын санал саначлага  бидний  ирээдүйн Европыг  харж байгаагаар энэ уулзалтын гол асуудал  тулгуурлана. Эл арга хэмжээний  индэр анх удаа оролцож байгаа Орос улсын ерөнхийлөгчийн хувьд  "хүчтэй индэр " байх юм.  Оросын асуудал яригдах болохоор л  тэр шуу дээ,  түүнээс биш дэлхийн тулгамдсан асуудлаар "их хорийн" юм уу, "их наймын" дээд хэмжээний уулзалт дээр  маргаан явуулахтай адилгуй. Миний бодоход Орос улсад ч барууны орнуудад ч тэр улс торийн тавцан дээр  адил сонирхолтой байжзовхон ярихын тодийгуй хамтдаа шинээр бий болох сурдуулгийн эсрэг ямар ваа нэгэн зуйлийг хийх гэж оролдох нь чухал юм.  Өнгөрсөн долоо хоногт гарсан Орос улсын ерөнхийлөгчийн мэдэгдлийг барууны улстөрчид өндөр үнэлэв. Москваг хэзээний  шүүмжлэгч  Збигнев Бжезинский Медведевт:" Таниар АНУ бахархаж байна. Ялангуяа таны Орос улсын шинэтгэл ардчилалтай бат холбоотой гэсэн санаа тань. Энэ бол гар гараасаа барилцан зэрэгцэж яваа хоер үйл явдал,  энүүнд америкчуудын сэтгэл хөдлөжээ. Энэ үг намайг мөн адил сэргээж байна.  Орос улсын залуу ерөнхийлөгчтэй уулзсан минь түүхэн боломж юм".