Тэтгэвэрт гарах хугацааг 2 жилээр уртасгах тухай тэтгэврийн шинэчлэлийг Францын сенат дэмжлээ. Хоёр долоо хоног Үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид бууж өгөхгүй 11-р сарын 6- наас  10-р сарын 28  бүх үндэстний шинэ ажил хаялт явуулна гэж мэдэгдлээ.Эсэргүүцлийн жагсаалд 3,5 сая хүн оролцож байна. Францын эдийн засаг өдөр бүр 300 сая еврогийн алдагдалд орж байна. Энэ удаагийн ажил хаялт хавар дэлбэрсэн 200 мянган еврогийн хохирол Эйяфлатлаякудль галт уулнаас илүү хохирол амсана  гэж агаарын тээврийнхэн үзэж байна. Зөвхөн нефть химийн үйлдвэрүүүд гэхэд л  одоо 1 тэрбум еврогийн хохирол хүлээгээд байгаа бөгөөд үүн дээр өдөр бүр 100 сая евро нэмэгдэж байна. Францын нефть боловсруулах 12 үйлдвэрийн 10 нь ажил хаясан бөгөөд 10-р сарын 12-ноос Марселийн боомт дахь нефтийн терминал хаагдсан байна. Улс орон даяар шатауун түгээгүүрийн станцын гуравны нэг нь ажиллахгуй байгаа бөгөөд ажиллаж байгаа нь нэг литр бензинийг 40 еврогоор зарж байна. Нефть болон нефтийн бүтээгдхүүнтэй агуулах, нефть, хий хүлээж авах терминалуудыг босогчид эзлэн авчээ. Цахилгаан дамжуулах шугамнд саатал гарч эхэлжээ. Марсель хотод гудамжны цэвэрлэгчид ажил хаясан учир хот тэр чигээрээ асар том хогийн сав болж хувирч байна. Эсэргүүцлийн энэ хөдөлгөөнд музейн ажилтнууд нэгдлээ. Лувр, Версалийн музейнүүд хаагдлаа. Марсель, Тулуз хотуудад ажил хаягчид онгоцны болон галт тэрэгний  буудлын хаалгыг  хаажээ. Нислэгүүд хойно хойноосоо солигдох буюу өөрчлөгдөж байна. Хурдны замууд дээр хэдэн зуун километр бөглөрөө үүсээд байна. Үүнээс болж тээврийн компаниуд дампуурлын ирмэгт тулаад байна.  Даяарчлалын эдийн засгийн хямралаас дөнгөж гарсан нялх эдийн засагт одоогийн  ажил хаялт хүнд тусч байна. Парис хот дахь АП агентлагын редактор Анжела Шарльтон манай радиод өгсөн ярилцлагадаа, энэ ажил хаяалт олон нийтийг хамрах болсон шалтгааныг ингэж тайлбарласан юм. «Тэрээр Францын дундаж ажилчны хувьд 60 нас гэдэг билиг тэмдэг юм. Тэтгэврийн нас 60 үлдэх нь тэдний хувьд маш чухал юм. Хэрвээ 60 настай тэтгэвэрт гарахгүй бол нийгмийн аюулгүй байдлын систем тэр чигтээ сүйрч тус улсад америк маягийн зэрлэг капитализм бий болж тэд ямарч хамгаалалтгүй хоцрох болно» гэж тэр ярилаа. Өөрөөр хэлбэл байдал дараагийн маягаар явах болно. Одоо франц хүн 60 настайдаа бүрэн бус тэтгэвэрт гарч болно. Хэрвээ тэр хүн 41-ээс багагүй жил ажилласан бол 65 настай тэтгэвэрт гарч бүрэн хэмжээний тэтгэвэр авна. Хэрвээ ажилласан жил нь бага байх юм бол бүрэн тэтгэвэр авч чадахгүй. Николя Саркозигийн санал болгосоноор энэ насыг 2 жилээр нэмэгдүүлж, 62, 67 болгох юм. Тэтгэвэрийн шинэчлэл заавал хийх ёстой гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози хэлэв. Манай улсад 15 сая тэтгэврийн насны хүн байна, тэдний 1,5 саяд өгөх мөнгө байхгүй байна. Одоо бид энэ мөнгийг гаднаас зээлдэх хэрэгтэй болоод байна гэв.Францд болж байгаа үйл явдал дэлхийн эдийн засгийн хямрал хичнээн олон талтайг харуулж байна. Нийгмийн баталгааны системд гарсан цоорхойг нөхөх ажлыг л Европынхан сүүлийн 2 жилд хийж байна. Ийм явдал эхлээд Грект болсон одоо Францид үргэлжилж байна. Үүний дүнд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хүний хөгжлийн асуулал зэрэг тулгараад байна гэж ОШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн адилтгах судалгааны төвийн удирдагч Борис Шмелев манай радиод өгсөн ярилцлагадаа, -Франц улс нийгмийн хариуцлагыг хүлээж өөрийн иргэддээ таарч тохирсон тэтгэврийг нь өгөх чадваргүй байна. Европ тэр дундаа Франц улсад, ажилчдынхаа өмнө  өөртөө хүлээсэн үүрэг нь улсын эдийн засагт хүндээр тусдаг. Энэ нь нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд улам хэцүү болж байна, учир нь хүн ам нь улам хөгширч, залуу ажиллах хүчний тоо цөөрсөөр байна. Францд хийж байгаа тэтгэврийн шинэчлэлийг олон шинжээчид, хатуу ширүүн талаас нь биш эмх замбараагүй талаас нь шүүмжилж байгаа юм. Одоогоос 10 жил өнгөрөөгүй байхад л хуулиа дахиад л шинэчлэх хэрэг болно гэж үзэж байна. Ингэхгүй бол эдийн засаг нь дийлэхгүй. Одоогын арга хэмжээ бол хамгийн энгийн арга хэмжээ юм. Зарим эсэргүүцэгчид ч үүнтэй санал нэг байна. Франц улсыг 2 долоо хоног донсолгож байгаа энэ эсэргүүцлийн жагсаалыг нэг өдрийн дотор зогсоож чадахгүй учир нь шийдэмгий үйлдвэрчний эвлэл, эсэргүүцлийн үзэл цусанд нь шингэсэн францийн залуучууд ингэх боломж өгөхгүй байна.