Иракийн Засгийн Газар "Викиликс"ийн нийтэлсэн  баримтуудаар  мөрдөн байцаах ажил явуулна. Энэ тухай Дотод яамны орлогч дарга Хусейн Камаль Багдад өнгөрсөн  бямба гаригт мэдэгдлээ. Тэр хэлэхдээ хүний эрхийг зөрчихөд буруутай бүх хүн шүүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэв. Олон улсын эрхийг хамгаалах ««Хьюман райтс уотч» байгууллага мөн мөрдөн  байцаалт явуулахыг шаардав. Энэ мэдэгдлийг "Викиликс" вебсайтад Иракийн дайны тухай  Пентагоны 400 гаруй мянган нууц баримтууд   нийтлэгдсэн дараа тус байгууллага хийжээ.Уг баримтууд Иракийн дайны үеээр  америкийн цэргийнхэн болон иракийн аюулгуйн хүчнийхний зэрлэг балмад явдлыг харуулжээ. 2003 оны 3 сард эхэлсэн энэ дайнд 109 гаруй мянган иракчууд амь үрэгдсэний тэн хагасаас илүү хувийг нь энгийн иргэд эзэлж байна.