0Орос улс Туркмени улсын хамтын ажиллагааны гол хүчин зүйл бол  эрчим хүч хэвээр байх болно.  Энэ салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байна гэж Орос улсын ерөнхийлэгч Медведев Туркмени улсын ерөнхийлэгч Гурбангула Бердымухамедовтой уулзахдаа мэдэгджээ. Ингэхдээ тэр Туркмени улсыг ирээдүйгээ харж Орос улстай шинэтгэлийн болон шинэ технологийн салбарт хамтран ажиллаж эхлэхийг уриалсан. Орос улс Туркмен улс хоорондын харилцааг үүлгүй  цэлмэг байсан гэж хэлэхгүй. Хоер жилийн өмнө хар муужгайн  дүрд замын дундуур дэлхийн  хийн хэрэгцээг бууруулсан эдийн засгийн хямрал гүйж гарсан. Ингэсний дунд Орос улс Туркмени цэнхэр түлшийг урьдын адил их хэмжээгээр, ямар ч атугай үнээр худалдаж авахаа больсон. Албаны хэлээр гэх  юм бол энэ  нь амласан  жилд 70 тэр бум куб.м болох юм,гэтэл Газпром Туркменээс  дөнгөж 10 тэрбум куб.м импортлож байна. Нийлүүлэлтийн нийт тооноос байгалийн түүхийн эдийн үнэ буурсан. Тиймээс энэ Дунд-Азийн улсын Засгийн  газар мэдээж дурамчихан байж таараа. Эдийн засгийн харилцаа бол улс төртэй адил буулт хийдэггүй. Тиймээс Гурбангула Бердымухамедовд  үүнтэй эвлэрх  л үлдээд байна.  Хоер орны эрчим хүчний хамтын ажиллагаа бол зөвхөн худалдан авагч-худалдагч биш юм, гэхдээ хамтарсан төслүүд, тухайлбал хийн хоолой барьж байгуулахад байна. Долоо хоногийн өмнө Туркменистанд "Төвийн Каракмы-Йыланлы"  200 км урттай хийн хоолой  ашиглалтанд орсон. Ингэснээр Орос улсад нийлүүлэх хийг өсгөх боломжтой болно. Гэхдээ Туркменистан улсад Европын Холбоо хамтарсан Nabucco төсөл санал болгожээ. Энэ төслөөх хийг Каспийн бүс нутгаас Орос  улсыг тойруулан санал болгожээ.  "Nabucco" ямар ч ирээдүйгүй гэж Оросын Засгийн газрын яг энэ асуудлыг хариуцсан орлогч сайд Игорь Сечин мэдэгдэж байна. Тэр цааш  хэлэхдээ бид Туркмений талын болон европын  орнуудын болон  дэлхийн энэ талын шинжээчдийн   дүгнэлтийг үндэслэн ийм дүгнэлт хийж  байна гэв. Туркмений тал шинжээчдийн дүгнэлтийг сонсох үгүйг  цаг хугацаа харуулна. Харин одоогоор Ашхабад Nabucco д оорийн хариугаа хараахан өгөөгүй байна. Хоер ерөнхийлөгчийн уулзалтын үеээр Дмитрий Медведев Орос улс Туркмени улс  хоерыг зөвхөн эдийн засгийн болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаа холбож байгаа бүс, мөн түүнчлэн гайхамшигт Каспийн бүс нутаг, түүний баялаг нэгтгэж байгаа тухай яриад , Каспи - бол бидний баялаг, бид өөрсдөө энэтэй холбоотой бүхий л тулгамдсан асуудал, ирээдүйд  Каспийн хөгжлийн болоод Каспийн хамтын ажиллагааны асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэж чадна гэв. Байгалийн баялаг, болоод түүнтэй холбогдолтой асуудлуудыг 5 улс орон хариуцдаг. Цаашид ч бидний найрамдалт харилцан ажиллагаа хөгжнө гэдэгт найдаж байна гэв. Орос улсын ерөнхийлэгч Дмитрий Медведев Туркменистан улсын Төв Азийн тулгамдсан асуудлуудаар эзэлдэг төвийг сахисан байр суурийг Москва үнэлдэг гэж хэллээ. "Тус бүс нутаг нь бол ер бусын  тул Туркменистан улсаас ихээхэн шалтгаална гээд хоер орны харилцаа үндсэндээ бат бэх үндэс суурьтай, хөгжлийн сайн явцтай байна гэв"