-АНУ-д интернет «Викиликс»- ийг тойрсон шугиан гараад байна. Иракийн  дайнтай холбоотой Пентагоны  маш нууц мэдээллийг онгорсон бямба гаригийн шөнө  нийтлсэн нь америкийн түүхэнд цэргийн нууц алдагдсан хамгийн том хэрэг боллоо. Интернетэд америкийн  цэргийн ажиллагаатай холбогдолтой 400 мянга орчим баримт бичиг  тавигджээ. 2006 оны 3 сараас хойш Иракийн дайн 109 мянган  хун амиа алдсанаас гуравны хоер нь энгийн иргэд байжээ. Энд гаргасан мэдээнээс урьд нь Пентагоноос өгч байсан мэдээнээс хавьгуй өндөр байна. Энд америкийн хөлсний цэргийн байгууллага» Блеку отер  болон  Абу Грейб дахь  шоронгийн тухай харамсалтай мэдээнүүд нийтэлжээ. АНУ-гийн Торийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон дээрх нийтлэлийг буруушааж, ийм хэмжээний  мэдээлэл алдагдсан нь үндэсний аюулгуй байдалд заналхийлж байна гэв. Харин  Багдад дээрх материалыг Иракийн хувьд гэнэтийн бэлэг боллоо хэмээн мэдэгдсэн байна.