Дуурийн ба эстрадын гарамгай дуучин Муслим Магомаевын нэрэмжит  дуучдын олон улсын анхны  тэмцээн Москвад нээгдэж байна. Түүнийг 2008 оны 10-р сарын 25-нд нас нөгчсөн нэрд гарсан дуучны дурсгалд зориулжээ. Оросыг оролцуулан зургаан улсын дуучид өрсөлдөх юм. Магомаевын бэлбэсэн гэргий Тамара Синявскаягаас гадна Их театрын гоцлон дуулагч Елена Образцова, хийлч удирдаач Юрий Башмет, францын хөгжмийн зохиолч Мишель Легран нар  шүүх комиссын бүрэлдэхүүнд оров. Шагналтнууд  мөнгөн шагнал авч төдийгүй Оросын ба Муслим Магомаевын эх нутаг  Азербайжаны  шилдэг тайзнаа дуулах боломжтой болно.