Тажикистаны  хойд Хужан хотноо оросын анхны багш нарын хөшөөг нээв. Дундад Азийн орос хэлээр хичээл заадаг эртний нэгэн сургуулийн дэвсгэр нутаг дахь  дөрвөн метр өндөр гантиг хөшөө бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхээр энэ бүгд найрамдах улсад  сайн дураараа ирсэн анхны эхний 12 багшийн дурсгалыг мөнхжүүлэв. Тажикистаны нэрд гарсан уран барималч Армени гаралтай Руслан Багдасарьян түүний зохиогч юм. Тажикистаны  бизнес эрхлэгчид ба жирийн иргэдийн сайн дураараа цуглуулсан хөрөнгөөр энэ хөшөөг босгов.