0Гаалийн холбооны гишүүн Орос, Беларус,  Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулснаар ДНБ-ний өсөлт таван жилийн турш таван хувиас багагүй байх болно гэж Оросын холбооны  гаалийн албаны удирдагч Андрей Бельянинов «Гааль ба бизнес: 2010 оны хамтын ажиллагааны олон улсын ба бүс нутгийн асуудлууд» сэдэвт  олон улсын 2 дахь бага хурал дээр мэдэгдлээ. Орос,Беларус, Казахстаны  эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулахад зөвлөлтөөс хойшх орчинд ОХУ-ын тэргүүний зорилт оршино. Энэ нь үнэн хэрэг дээр ажиллаж буй механизм болсон хэмээн хэлж болно. Тухайлбал гурван орны гаалийн хууль ажиллаж эхлсэнээс хойш Орос, Беларус, Казахстаны хоорондын бараа эргэлт 25-30 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн идэвхжил ийнхүү нэмэгдсэн нь бараа таваарын шилжилтийг хябарчилж, гаалийн байгууллагуудын давтагдах үүргийг арилгасны үр дүн  гэж ОХУ-ын холбооны гаалийн албаны удирдагч Андрей Бельянинов хэлээд,  Гаалийн холбоог ямар зорилгоор байгуулсан бэ гэвэл гаалийн нийтийн орон зайг бий болгохоор тэгсэн юм. Эдгээр улсын бараа таваар хил саадгүй давна. Тэгснээр бараа эргэлт, эдийн засгийн харилцан нэвтрэх  чанар  нэмэгдэнэ. Нэгдүгээрт тийм байна. 2-рт  санхүүгийн үүрэг, гаалийн хуураамж нэмэгдэнэ гэв. Оросын гаалийн албаны тэргүүний хэлснээр одоо интеграцчилах хурдацыг хэвээр хадгалах нь чухал. Энэ нь юуны түрүүнд  норматив-эрх зүйн баазыг боловсронгүй болгоход хамаатай. Бараа таваар, үйлчилгээний  нийтийн зах зээлийг байгуулах ажил бараг дууслаа. Монопольт байдлын эсрэг нийтийн алба гаалийн холбоонд нэгдсэн орнуудад 2011 онд ажиллаж эхлэнэ. Түүнчлэн Орос, Беларус, Казахстан дахь төмөр замын тээвэрлэлтийн нэгдсэн нэг тариф тогтооно. Гаалийн ёс дүрмийг хялбарчласнаар хил дээр санхүүгийн лууйвар ажиллагаа болон хуурамч эсвэл зарлаж бүртгээгүй бараа хил давахыг багасгана гэж гаалийн ажилтнууд үзэж байна. Гаалийн хяналтын техникийн хэрэгслийг боловсронгүй болгох нь багагүй үүрэг гүйцэтгэнэ. Бизнес эрхлэгчид ба эгэл жирийн иргэд  гаалийн бичиг тодорхойлолтыг Интернетээр Он-лайн дэглэмээр бөглөх юм. Холбооны гаалийн албаны  «Ростэк» нэгдсэн үйлдвэрийн төлөөлөгч Олег Чирков хэлэхдээ.  Бичиг тодорхойлолтыг цахим аргаар бөглөх нь  үйл явцыг хурдасгаж, мөн бичиг чухам хэдийд явуулсныг цагт нь бүртгэх боломж гаалийн ажилтнуудад олгох юм. Одоо хучин төгөлдөр буй гаалийн хууль ёсоор гаалийн байгууллагууд  бичиг тодорхойлолтыг  бүртгэх  хугацаа хатуу тогтоосон. Одоо бичиг тодорхойлолтыг албан ёсны болгох хугацаанд  хяналт тавихыг хөнгөлнө гэж байна. Энэ нь гаалийн албаны ажилтнууд ба тэдний дарга нарт  хамаатай гэв.  Одоогоор оросын хил дээр  бараа таваар, тээврийн хэрэгслийн бичиг тодорхойлолт цахим аргаар  бөглөж  дөнгөж эхлэсэн. Беларус, Казахстаны ажил нэгтнүүд  оросын гаалийн ажилтнуудын инновацийн боловсруулалтыг сонирхон судлаж байна. Цаашид  Гаалийн холбоонд нэгдсэн бүх гурван улсын мэдээллийн нийтийн цахим санг байгуулахаар төлөвлөжээ. Тэр тусмаа эдийн засгийн нэгдсэн орон зайг удахгүй байгуулж дуусах юм. Орос, Беларус, Казахстан улсууд 2012 оны 1-р сарын 1 Эдийн засгийн нийтийн орон зайд нэгдэх бололтой.