Домогт хөл бөмбөгч Пеле 70 нас хүрлээ. Олон улсын Олимпийн хороо түүнийг ХХ зууны шилдэг тамирчин хэмээн нэрлэв. Түүний  нэр «ховсдох» чанартай. Хөгжөөн дэмжигч хөл бөмбөгчийн нэр дурдвал  10 дугаартай  Пеле талбарт гарч буйг даруй төсөөлдөг. Харин  хөгжөөн дэмжигчдийн өнөө үеийнхэн   Пеле тоглож байгааг ердөө үзээгүй. Гэсэн ч залуучууд түүнийг хамгийн шилдэг хөл бөмбөгч гэдэг. Тэрээр «хөл бөмбөгийн ван» цолтой болжээ. Пеле өөрийгөө хөл бөмбөггүйгээр төсөөлдөггүй  байна. Хөл бөмбөг зүүдэлдэг үү?- гэж асуухад тэрээр « Тиймээ зүүдэлдэг. Тоглож бөмбөг өрсөлдөгчийн хаалганд цохиж оруулсан тэр мөч зүүдэнд орж сэрдэг гэжээ.   Эдсон Арантес ду Насименто гэдэг нэртэй Пеле  1940 оны 10-р сарын 23-нд төржээ. Ирээдүйн их хөл бөмбөгч бүр 7 настайдаа  Минас – Жерайс мужийн төрөлх Трес Корасоеш хотынхоо хүүхдийн багийн бүрэлдүүнд тоглосон юм. Дараа нь 15 настайдаа  дэлхийд нэрд гарсан «Сантос» клубад ирж, 17 настайдаа дэлхийн хамгийн залуу аврага болов. Энэ нь Пеле 1283 гол-бөмбөг өрсөлдөгчийн хаалганд цохиж оруулах их замналын  эхлэл болсон. Тэрээр  1363 тоглолтод оролцож, янз бүрийн аврага шалгаруулах тэмцээнд 32 удаа хожсон байна. Пеле «Сантос» клубын төлөө бүр 18 жилийн турш тоглосон юм. Энэ клуб 11-р сарын 19-ны өдрийг  баярын өдөр болгон «Пелегийн өдрийг» жил дутам тэмдэглэж байна. Нэр алдар нь хөл бөмбөгчийн  зан төлөвт  нөлөөлсөнгүй. Сэтгүүлч Игорь Фесуненко Пелетэй уулзснаа дурсан ярихдаа  1968 онд Пелетэй танилцлаа. Тэр үед Пеле дэлхийн хөл бөмбөгийн хоёр удаагийн аврага, нэр алдартай хүн байсан. «Сантос» клубын спортын баазад хийсэн анхны уулзалтаа сайн санаж байна. Сая сая хөгжөөн дэмжигчийн шүтээн болсон тамирчин залуу сурвалжлагч намайг  элэгсэг халуунаар угтаж авлаа. Тэр үед бид хоёр 1 цаг гаруй ярьсан. Пеле  бразилийн хөл бөмбөгийн талаар маш олон асуултад ний нуугүй хариулав. Хожим бид Бразилид ба түүний чанадад удаа дараа уулзсан гэв. Пелег Бразилийн үндэсний «нөөц хөрөнгө» хэмээн зарласан. Гэвч одоо Пеле  спортын ертөнцийг оролцуулан бүх дэлхийн «нөөц  хөрөнгө» болсон гэж хэлж болно.