Иракийн дайны тухай Пентагоны  хэд хэдэн нууц материалыг бие даасан WikiLeaks Интернет сайтан дээрээ тавьжээ. Эдгээр нь  урьд өмнө огт дэлгэгдэж байгаагүй бөгөөд энгийн  хүмүүсийн үхэл, баривчлагдсан хүмүүсийг  доромжлон зовоож байгаа  болон  энэ дайнд Ираны гүйцэтгэж байгаа үүргийн тухай нийт  4 мянга орчим   баримт сэлт  байгаа аж. Энд гарсан баримт сэлтээр АНУ -ын 2003 оны гуравдугаар сард  эхлүүлсэн цэргийн ажиллагааны дүнд  хэлмэгдэгсдийн тоо  109 гаруй мянган хүн байна. Тэдний талаас илүү хувь нь энгийн иргэд аж. Эдгээр материалууд дээр америкийн цэргийнхний  харуулын байрнаас, нисдэг тэрэгнээс, тулалдааны  үеээр иракчуудыг хэрхэн  устгаж байгааг харуулсан байна. Ийм жигшүүртэй явдлаас болж тус улсын оршин суугчид  америкийг байлгахыг эсэргүүцэж байгаа бөгөөд ийм байдал одоо  Афганистанд  давтагдаж байна гэж    Нью-Йорк Таймс сонин  WikiLeaks -ийн материалыг тайлбарлахдаа онцлов.