Нобелийн шагналтнуудын тав дахь  уулзалт  Петербургийн  Оросын ШУА-ийн  Хүрээлэнгийн их сургуулийн нанотехнологийн шинжлэх ухааны боловсролын төвд өндөрлөв. «Шинжлэх ухаан ба нийгэм. Эдийн засаг ба нийгмийн судалгаа XXI зуунд» сэдвээр болсон тус форумын арга хэмжээнд  дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх  хүмүүс  долоо хоногийн турш  оролцсон юм.  Уг арга хэмжээг санаачлагч Нобелийн шагналтан Жорес Алферов хурал дээр их сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Дээрх илтгэлүүдийг  үндэслэн XX зуунд «тасархай» технологи гарч нийгэм-эдийн засгийн  амьдралд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ XXI  зууны үйл явцад  ч нөлөөлөх нь дамжиггүй.  Алферов цааш хэлэхдээ судалгааны эзэд дэлхийн эдийн засгийн нүүр царайнд  шууд болон  шууд бусаар нөлөөлөх үзэгдлүүдийг  ярьж байсан  гэж  мэдэгдэв.