0 Орос улс  үр тариа экспортлох хугацааг ирэх оны 7-р  сарын 1 хүртэл сунгав. Үүнтэй  холбогдолтой Засгийн газрын шийдвэрт гарын усэг зурсан тухайгаа  Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт  Дон дахь Ростов хотод  болсон зөвөлгөөн дээр  мэдэгдлээ. Хүнсний дотоод  зах зээлийг тогтворжуулах болон мал аж ахуйн тэжээлийн баазыг бэхжүүлэхэд энэ арга хэмжээний гол зорилго оршиж байна гэж Ерөнхий сайд тодотгов. Ингэхдээ Тэрээр хэдийгээр Орос улс ган гачигтай байсан боловч 60 сая тонн үр тариа хураасныг тэмдэглэв. Одоо байгаа нөөц нь  улс орны хэрэгцээг хангаж чадна.  Засгийн газрын тэргүүн захирагч нарын гаргасан төмөр замын хөнгөлттэй тарифны хугацааг сунгах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь хүнсний үнийг нэмэгдүүлэхгүй байхад нөлөөтэй юм. Өнгөрсөн 9 сарын хугацаанд  үйлдвэрлэлд ган гачигаас үүдэлтэй уналт. Ийм тохиолдолд тариачны аж ахуйнуудад намрын болон хаврын хөдөө аж ахуйн ажилд нь иж бүрэн туслалцаа үзүүлэх нь чухал юм гэж онцлов.