«Тэрбээр харийн нутагт  цөлөгдөж,  Орос нутаг,  ард түмнээ  санахын дээдээр санан нас нөгчсөн юм» гэж  Оросын их яруу найрагч, зохиолч, Нобелийн утга зохиолын шагналтан Иван Бунины тухай бичсэн билээ. Түүний мэндэлсний 140 жилийн ой өнөөдөр 10-р сарын 22-нд болж байна.    Иван Алексеевич Бунин Оросын төв бүсийн Воронеж хот орчмын эцэг эхийнхээ эдлэнд 1870 оны 10-р сарын 22-нд төржээ. «Толстой тэргүүтэй оросын бараг бүх зохиолч эндээс гаралтай гэж» Бунин намтардаа бичсэн аж.  Бунин бүр багаасаа найруулал, тэмдэглэл, шүлэг бичиж байжээ. Тэр шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татсан байдаг. «Навч унах нь»  шүлгийн ном болон Лонгфеллогийн «Гайаватын тухай дуунуудын» орчуулгын тэмдэглэл нь 1903 онд Пушкиний нэр хүндтэй шагналыг тэр хүртэжээ. Тэрбээр мөн шагналыг  хожим хоёр удаа хүртсэн байна. 1909 нд Бунин уран зохиолын зэрэглэлээр академич болов. Тэрбээр   хаант Орос улсын хамгийн залуу академич байв. Тэр  үеийн хөдөөг үнэн байдлаар нь дурслэсэн «Тосгон» туужаа нийтлэснээс хойш  нэр алдартай болсон гэж зохиолч үзсэн билээ.  Хайр найргүй хэмээн зохиолчийн нэрлэсэн номыг нь тэр үеийнхэн тодийлөн хүлээн авсангүй. Хожим зохиол нь  зөнч шинж чанартай болох нь илрэв. Орост 1917 онд хийсэн  хувьсгал оросын зохиолчийн эрхэмлэн хайрласан ертөнцийг устгав. «Хувьсгал миний хувьд гэнэтийн явдал болсонгүй.  Гэвч түүний хүрээ, хэргийн ажиллагаа гэнэтийн  хэрэг явдал болсон. Оросын хувьсгал юу болсныг түүнийг хараагүй хүн ойлгохгүй «гэж  хожим зохиолч дурсан өгүүлжээ. Бунин Москвагаас 1918 онд явж, «цагаан» буюу «улаан» цэргүүдийн гарт  байн байн орж байсан оросын өмнөд нутагт шилжиж суув. Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа эхлээд Балканы хойт, дараа нь Францид  цагаачилжээ. Нэрд гарсан бүтээлүүдээ гадаадад суухдаа туурвисан байна. Эхлээд Бунин гэргий Вера Николаевна Муромцеватай хамт  Парист дараа нь францын өмнөд хэсэгт орших Грас хотхонд оршин суусан юм. Тэд амьдралынхаа нилээд жилийг  энд өнгөрүүлж, дэлхийн 2-р дайны болон дайны дараах үеийн хүнд хэцүүг энд  давсан юм. Францид Бунин шинэ 10 ном бичжээ. «Иерихоны сарнай» «Митягийн амраг» түүнчлэн «Нарны цохилт» «Бурхны мод» өгүүллэгийн эмхтгэл тэдгээрийн дотор байна. Өөрийнхөө намтрыг үндэслэн бичсэн  «Арсеньевийн амьдрал»  роман  нь 1930 онд  гарсан. Бунин мөн романараа  Нобелийн утга зохиолын шагнал хүртэв. Энэ нь утга зохиолын төдийгүй улс төрийн амжилт болсон. «Тэнд биднийг цагаач хэмээн ад үзсэн ч олон улсын шагналыг цагаач зохиолч л хүртэв. Оросын зохиолч хүртсэн шүү! Тэгэхдээ улс төрийн сэдэвт зүйл бичснээр биш ном зохиол л түүрвиж шагнагдсан «гэж гадаадад бас цагаачлан суусан оросын зохиолч Борис Зайцев  өгүүлсэн билээ. Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрхөөс татгалзсан  оросын зохиолчийг шагнахад улс төрийн шалтаг нөлөөлсэн нь мэдээжийн хэрэг. Ямар ч болов  Нобелийн шагнал  улс төрийн төлөө биш улс төрийн хүнд бэрх нөхцөлд зүй ёсоор биеэ авч явсаны төлөө өгдөг гэж оросын зохиолч Дмитрий Быков хэлээд “Мэдээжээр тэр нь оросын цагаачдад өгсөн шагнал байв. Бунин Мережковский хоёроос нэгийг нь сонгож авсан. Шагнал хүртэхийг мэдэж байсан учир яаж хуваахаа хэлэлцэж байв. Бунин шагналыг хуваахаас эрс татгалзав. Харин шагнал  оросын цагаачид улмаар Орост болж байгаа үйл явдлыг сонирхосныг тусгав. Бунин өрсөлдөөнд түрүүлэв. 1-рт тэрбээр илүү сайн бичиж байв. 2-рт Нобелийн шагнал гардуулагчид өөрийн газар нутгийг дүрслэн бичсэн зохиолчийг дээдлэж байна. Марксын талаар ч тийм байсан. Бунин өмнөд оросын хөдөөг тэгж дүрслэн харуулсан гэв. Парисын бүх сонин «Бунин бол Нобелийн шагналтан юм» гэсэн гарчигтай  1933 оны 11-р сарын 10-нд гарав. Оросын зохиолчийн уран бүтээлийг  олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ч  харийн нутагт амьдралд нь өөрчлөлт гарсангүй. Шагналаа маш түргэн үрэн таран болгожээ. Учир нь Буниныхан  мөнгөө зөв зохистой хэзээ ч зарцуулж чадахгүй байлаа. Дараагийн жилүүдэд байдал нь доройтов. Тэд ядуу зүдүү амьдарч байсан гэж болно. Герман Францыг эзлэсэн үед Бунин юу ч бичихгүй байсан. Фашист эрх баригчидтай хэзээ ч хамтран ажиллахгүй гэж зохиолч мэдэгдэв. Хайр сэтгэлийн тухай өгүүллэгүүд нь багтсан «Харанхуй ой модтой гудамж»  ном нь Нью Йоркод 1943 онд гарчээ. Дурлал бол «нарны цохилттой» адилхан  удаан үргэлжлэхгүй хэмээн Бунин үзэж байсан юм. Зохиолч амь насныхаа сүүлийн жилүүдийг  Чеховын тухай номд зориулжээ. Гэвч номоо дуусгаж амжсангүй. Иван Алексеевич 1953 оны 11-р сарын 8-нд шилжих шөнө гэргийнхээ гар дээр нас нөгчив. Оросын их зохиолчийг Парис дахь Сент-Женевьев-де-Буа «оросын»  гэж нэрлэдэг оршуулгын газарт оршуулжээ. Бунин амьд сэрүүнд  ЗХУ-д ном зохиолыг нь хэвлэн гаргахгүй байсан. Гэвч 1954 онд зохиолчийн ном зохиол эх орондоо эргэж ирлээ. Бунины  бүтээлийг олон сая ширэхгээр гаргаж, зохиолынх нь эмхтгэл ба  боть номууд удаа дараа хэвлэгдэн гарав. Гэвч октябрийн хувьсгалын хэрэг явдлуудын тухай бичсэн  номуудыг нь уншигчид зөвхөн өөрчлөн байгуулалтын дараа унших боломжтой болсон юм.