Орос, АНУ-ыг  Азийн томоохон байгууллага-Зүүн Азийн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсэхийг  урьж байна. Эдгээр хоёр улсыг элсүүлснээр мөн байгууллага олон улсын ба бус нутгийн асуудлуудыг шийдвэрлэх илүү өргөн боломжтой болно. Ханойд болох  Зүүн -Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын зохицуулагч, БНСВУ-ын гадаад хэргийн дэд сайд Дао Вьет Чунг энэ тухай мэдэгдлээ. Шинэ гишүүд 10-р сарын 28-30-нд болох Зүүн -Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудын төр засгийн тэргүүн нарын  уулзалт дээр Зүүн Азийн хамтын нийгэмлэгд  нэгдэнэ.  Манай тоймч Александр Редченко энэ сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ. Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн 10 улс түүнчлэн  Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ  Зеланди Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг 2005 онд байгуулжээ. Тус тивийн  энх амгалан тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт  шинэ байгууллагын  үйл ажиллагааны гол зорилго юм.  Орос улсын тухайд гэвэл  манай орон ажиглагчийн хувьд  Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг зохион байгуулах дээд хэмжээний уулзалтад оролцож, түүний үйл ажиллагаанд бүрэн  оролцох мэдүүлэг гаргажээ. Нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь  Азид орших Орос улс  Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг өргөн уужим тивд нэгдэн нягтрах нааштай хандлагыг урагш ахиулах хүчин зүйлийн нэг хэмээн үзэж байна. Харин Орос дангаар давуутай болох гээгүй. Адил тэгш түншлэл, харилцан ашиг бидний Азид баримтлах гол үзэл санаа болсон. Орос энэ тивд урт хугацааны улс төр, эдийн засгийн сонирхолтой байсан, байх ч болно. Эдийн засгийн ч улс төрийн ч талаар бүс нутгийн хөршүүддээ санал болгох юм Орост бий. Азид хамтын аюулгүй байдлын тогтолцоог байгуулах москвагийн чухал санаачлагыг  үүнтэй холбогдуулан дурдвал хангалттай биз.  Харамсалтай нь Орос улс одоо түргэн өөрчлөгдөж буй бус нутагт тэргүүлэх үүрэг  гүйцэтгэж хараахан  чадахгуй байна. Сүүлийн 20 жилд багагүй зүйл алдсан гэж Оросын ШУА-ийн  Дорно-дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сергей Дмитриев хэлээд: «Шинэчлэл, шинэ технологи, зээл  Орост өрнөдээс  л  ирнэ гэж  манай  олон нийт нэлээд удтал үзэж ирсэн  нь харамсалтай байна. Дорноос юу авч болох вэ? Орос нэг үе Дорноос юу болж байгааг анхаарахгүй байсан. Үүний улмаас олонхи байр сууриа алдсан. Гэсэн ч одоо  Дорноос сурах юм байгааг ойлгосон» тэр хэлэв.    Оросыг Зүүн Азийн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсүүлэх нь  бүр эхнээс хэнд эргэлзээ төрүүлээгүй юм. Харин АНУ-ын элсэлттэй холбогдон хэд хэдэн асуудал тавигдсан. Газар зүйн хувьд ч АНУ  Зүүн Азид хамрагдахгүй байна. Энэтхэг, Индонези хоёр улс янз бүрийн шалтгаанаас болж тус улсыг элсүүлэхийг эсэргүүцэв. АНУ-ыг Зүүн Азийн хамтын нийгэмлэгт нэгдүүлэх нь зүйд нийцэхгүй хэрэг хэмээн  бүр Вашингтоны ойрын холбоотон Токио ч үзжээ. Гэсэн ч дэлхийн нөлөөтэй гүрний нэг болох АНУ-ын  хүсэлтийг харгалзах, тэнцвэрийг дэмжих, улс төрийн бодлого баримтлахын  төлөө байгаа  хамтын ийгэмлэгийг зохион байгуулсан зарим орон түүнийг дэмжив. Ханойд болох Зүүн-Өмнөд Азийн орнуудын  холбооны дээд хэмжээний уулзалтын  зохицуулагч, БНСВУ-ын ГХ-ийн дэд сайд  Дао Вьет Чунгий хэлснээр Зүүн Азийн хамтын нийгэмлэг бол  эгнээндээ шинэ шинэ гишүүнийг элсүүлэхэд бэлэн байна.