Францын Сенат өнөөдөр  тэтгэврийн шинэчлэлийн асуудлын хувь заяаг шийднэ. Сангийн сайд Эрик Вэрт санал асуулгын явцыг хурдсгаж, нэмэлт өөрчлөлт хийх гэж цаг алдахгуй  байхыг уриалав. Ерөнхийлөгч Николя Саркози  тэтгэврийн насыг 60-62 болгох санал тавьснаас үйлдвэрчний эвлэл засгийн газар хоёрын хооронд хэрүүлийн алим  гарчээ. Хагас сая гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалд Франц улс гурван долоо хоног нэрвэгдэж байна. Багш нар, ажилчид, тэтгэврийнхэн болон оюутнууд ийнхүү жагсч байна. Нефть боловсруулах үйлдвэрүүд хаалгаа барьсан тул улс оронд бензин шатахууны хомсдол үүсээд байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалтай өдөр тутам улс орны эдийн засагт 300 сая евроны гарз учирчээ. Үйлдвэрчний эвлэл буулт хийхгүйгээр шийдэж, 10 сарын 28 -наас 11 сарын 6 нд нийтийн жагсаал шинээр төлөвлөөд байна.