Олон улсын валютын зах зээлийн тулгамдсан асуудлуудад нэгдсэн хандлага  боловсруулахаар Өмнөд солонгосын Кенжү хотод  "их хорийн" орнуудын сангийн сайд  нар чуулж байна. Тухайлбал, өөрийн орны эдийн засгийг дэмжихийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийг  бууруулахгуй байх тухай хэлэлцэж байна. АНУ, Япон, Европын Холбооны бусад орнууд дэлхийн эдийн засгийг хямралын дараа сэргээхэд мөнгөн тэмдэгтийн курсийг бууруулдаг  тэр тактикаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд тэд Хятад улсыг буруушааж байна. Энэ нь тус улсын худалдаанд давуу боломж олгож байгаа гэж тэд үзэв. Харин хөгжиж байгаа орнууд  АНУ ын доллар буурч байгаад өөрсдийг нь буруутгаж байна.