"Эрчим хүчний салбар бол Орос улс Түркмени улс  хоорондын хамтын ажиллагаааны шийдвэрлэх  гол зүйл юм " гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Тэрээр энэ хамтын ажиллагааны  сонирхолтой талуудыг цаашид ч хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Гурбангула Бердымухамедовтай Туркменбашид хийсэн хэлэлцээрийн уеээр  онцлов. Тэр хэлсэн үгэндээ: ирээдүйгээ бодох цаг нэгэнт  болсон, одоо дэлхийн орнууд  үр ашигтай    эрчим хүчийг гаргах  дээр ажиллаж байна гээд цаашид  шинэ технологид анхаарлаа хандуулахыг уриалав. Талууд ирэх оны шинэтгэлийн форумыг  Ашхабад хотод явуулахаар тохиролцов. Ерөнхийлөгчид Каспийн болон Тов Азийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Медведев  хэлэхдээ тус нутаг бол  ер  бусын бүс нутаг гээд Туркмени улсыг төвийг сахисан статустай гэдгийг онцлов. Орос улсын ерөнхийлөгч хоёр орны харилцан ажиллагаа нь үндсэн аюул заналтай тэмцэхэд онцгой үр өгөөжтэй байгааг тэмдэглэв.