НҮБ манай гариг дээрх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооллого явуулжээ. Дэлхий  дээр эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс  57 саяаар илүү  байдаг аж.  Хүн ам шигүүн байрлах  Хятад, Энэтхэг, Пакистан, болон Бангладеш зэрэг орнуудад  сүйт  бүсгүй  хүрэлцдэггүй гэнэ.  Харин Европт бол өөр хэрэг. Тэнд  эрэгтэйчүүд  нь ховордосон.  Энэ тухай НҮБ-ын «Дэлхийн эмэгтэйчүүд  2010  онд:  хандлага ба статистик»  шинэ илтгэлд огүүлжээ.: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  илтгэлийн өмнө хэлсэн  үгэндээ хүйсийн тэнцвэрт  бус байдал дэлхий нийтэд хадгалагдаж байгаа нь эмэгтэйчүүдийн  улс төрд  оролцож байгаа байдлаас илт юм. Өнөөгийн байдлаар дэлхийн  улс орнуудын  болон засгийн газруудын тэргүүн  дотор  арвандөрөвхөн эмэгтэй байна. 23 оронд парламентын суудлын 30 хүртэлх  хувийг эмэгтэйчүүд нь авч  чаджээ.  Дэлхийн 500 гаруй томоохон корпорацийн удирдагын дотор 13 нь хатагтай нар байна. «Дэлхийн эмэгтэйчүүд 2010 онд» илтгэлд эмэгтэйчүүдийн эрхийг хангах үүднээс эмэгтэйчүүдийн ололт амжилт, бутэмжгүй хэргийн талаар хамгийн шинэ соргог мэдээлэл оржээ. Статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх талаар Орос улс  дэлхийн улс орнуудын жагсалтын дүнд байрлаж байна. Илтгэлд дэлхийн орнуудад анхан шатны боловсролд нилээд ахиц гарсан тухай мэдээлсэн байна: одоо охидын 90 орчим хувь бага сургуульд суралцаж байна.  Төв Африкт болон Ойрхи Дорнодод байдал хамгийн тааруу байгаа аж. Тэнд 60 хувийн үзүүлэлттэй байгаа. Өмнөд Азид бичиг үсэггүйчүүдийн тоо нилээд их. Тэнд эмэгтэйчүүдийн 49 хувь, эрэгтэйчүүдийн  36 хувь нь огт бичиг үсэггүй.  Австрали,  Далайн орнуудад хоер хүйс нийлээд дөнгөж хоер хувьтай байна. Боловсролоос шаалтгаалахгүйгаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг  сайшааж  урамшуулах нь бас тэнцвэргүй байна. Эмэгтэйчүүдийн  авч байгаа  цалин эрэгтэйчүүдийн цалингийн  70 -90  хувьтай тэнцэж байна, мөн  өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг төдийлөн томилохгүй байна.  Эмэгтэй хүний бас нэг зовлон тэд бие мах бодит, сексийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд ортож байна.  Амьдралынхаа туршид зөвхөн удаа бие махбодийн хүчирхийлэлд өртсон эмэгтэйчүүдийн тоо, тэдний тухайн оршин суудаг газрас шалтгаалан 12-59 хувьтай байна.  Тийм тохиолдол Камбожид- 23 хувь,  Энэтхэгт -21хувь,  Филиппинд -15, Азербайжанд - 13, Хятад,  Гонконгод  тус бүр 12 хувь.  Хамтран  амьдрагчаасаа бие мах бодийн хүчирхийлэлд ортсон тохиолдол Бангладеш, Самоа, Турк, Соломоны арлуудад 40 хувьтай байдаг аж.  «Эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш бус байдал зөвхөн улс төрийн шалтгаанаар  бий болсон юм биш,  түүнийг зохих хууль дүрмийг тэгшитгэж,  амьдрал дээр хэрэгжүүлсэнээр ч халж үл болно» гэж ОХУ-ын ШУА-ын Социологийн судалгааны институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонтий Бызов ярьж байна. Энэ бол хүний нийгэм-биологийн тэр орчинд эхнээсээ байна. Эрэгтэй, эмэгтэй хүн байгалиас янз бүрийн үйлдэл хийхэд зориулагдсан байдаг. Дорнын орнуудад эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд  эс оролцууулах хүчтэй уламжлал байдаг.  Энэ бол тэр нийгмийн уламжлалт зан заншил. НҮБ-ын  «Дэлхийн эмэгтэйчүүд 2010 онд : хандлага ба тоо баримт»  илтгэлээс үзэхэд манай гаригийн эмэгтэйчүүдэд тэндэрийн тэнцвэртэй байдлыг туулах болтол нилээд  хугацаа щаардлагатай  бөгөөд, тэр тусмаа  эмэгтэйчүүдийн улс төрд оролцох асуудлын тухайд бол бүрч хол байна.