0 Хоер орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэхээр ОХУ,   Түркмени улсын  ерөнхийлөгч нар  өнөөдөр Каспийн тэнгэсийн эрэг дээр уулзалдана. Дмитрий Медведев, Гурбангула Бердымухамедов нарын хэлэлцээр Туркменбашид үргэлжилж байна. Өнгөрсөн оны 9-р сард каспорчмын энэ хотод  болсон  уузалтаар хоер талын удирдагчид   нефтийн болон хийн нийлүүлэлтийн асуудлаар чухал үр дүнд хүрч, «Торгон зам»  олон улсын автоуралдааны аль нэгэн шатны тэмцээнийг явуулахыг  шийдвэрлэсэн юм. Талуудын түлш-эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа мөн анхаарлын төвд байсаар байна.  Орос улс нь Туркмени улсын хийн томоохон худалдан авагч  юм. Харин Түкмени улсын эрчим-хучний цогцолборыг хогжуулэх нилээд хэдэн томоохон төслүүдийг оросын компаниуд хэрэгжүүлж байгаа юм.