Хятад улс Хайнань арлын Санья хотын ойролцоох Тэнгисийн цэргийн хүчний бааз дээр «Шан» ангилалын шинэ үеийн цохилтын атомын усанд шумбагч хөлөг онгоц байрлууллаа. Японы Киодо агентлаг энэ тухай мэдээлээд энэ хөлөг онгоцны зургий нь тавьсан байна. Манай тоймч Александр Редченко энэ сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ: Одоогийн байдлаар БНХАУ дизель хөдөлгүүртэй 58 шумбагч онгоц, 8 атомын усанд шумбагч хөлөг онгоцтой гэсэн мэдээ байдаг юм. Гадаадын олонх шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ зэвсэгт хүчнээ шинэчлэх ажиллагаагаа сүүлийн үед улам эрчимжүүлж байна. Бээжин, сансарын дайны эсрэг үйл ажиллагаа явуулах, цахим ба компьютерийн дайн хийх чадвар бүхийй цэргийн техникийн орчин үеийн парк байгуулах замаар өөрийн арми, флотоо хөгжүүлэх чиглэлийг баримтлаж байна. Стартегийн зэвсэглэлийг хязгаарлах болон хорогдуулах гэрээний гишүүн бус Хятад улс далайд болон газар дээр байрлалтай орчин үеийн цөмийн зэвсгийн систем байгуулахыг зорьж байна. Нисэх онгоц тээгч хөлөг, орчин үеийн усанд шумбагч онгоц, шинэ үеийн торпед, далавчит пуужин, тив алагсагч пуужин, Агаараас эсэргүүцэн хамгаалах тэргүүн зэргийн цомтгосон системийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэгт илүү анхаарал хандуулж байна. Өнгөрсөн жилийн 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсны 60 жилийн ойд зориулж Бээжинд явуулсан цэргийн парад дээр 50 төрлийн шинэхэн зэвсгийг үзүүлсэн билээ. Албан ёсны Бээжин өөрийн цэргийн хүч чадлыг ийнхүү нээлттэй гайхуулах болсон шалтгаан нь Хятад улс өөрийгөө даяарчлалын хариуцлагыг хүлээсэн гүрэн улс гэж үзэх болсон, мөн л нөгөө АНУ-ын зэвсэглэлээс хоцорч байгаа хоцрогдолоо багасгах гэсэн санаа юм. Хятад улс тэнгисийн цэргийн хүчин чадлаараа одоо АНУ-аас тийм их хоцорч байгаа нь юу л бол гэж Оросын ШУА-ийн Алс дорнодын хүрээлэнгийн орлогч захирал профессор Сергей Лузянин үзэж байна: Хятадын усан дээрх флот өнөөдөр дэлхийд 8-д орж байна. 10 мянган тонн усан түрцтэй хүнд даацийн хөлөг онгоцоороо Хятад улс хоцорч байна. Хятад улс энэ тал дээр, АНУ, Орос, Их Британи, Энэтхэг  улсуудаас хол хоцорч байгаа юм. Харин усан доорх флот нь дэлхийд 5-рт орж байна. Цөмийн усанд шумбагч онгоцоороо илүү хоцорч явна. Ийм учраас Бээжин тэнгисийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, тэргүүлэх гүрнүүдийн зэвсэглэлээс хоцрохгүй байхыг хичээж байна. Даяарчлалыг хамарсан гүрэн улсын хувьд тогтоон барих хүчний бүрэлдүүн хэсгийг автоматаар авах эрхтэй гэж үзэж байх шиг байна. Гэхдээ эзлэн түрэмгийлэх биш тогтоон барих шүү! гэж Сергей Лузянин анхаарууллаа. Энэ бүс нутагт АНУ-ын цэргийн оролцоо асар их байгаа ч гэсэн АНД-н зарим орнууд цэргийн хүчээ зузаатгаж байна гэж профессор Лузянин үзэж байна. БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг зэрэг улсууд ЗХ-нээ эрчимтэй шинэчлэж байна. Америкийн идэвхитэй дэмжлэгтэйгээр Тайвань улс арми, флотоо боловсронгүй болгож байна. Вьетнам улс өөрийн үндэсний ашиг сонирхолыг нухацтайгаар хамгаалах боллоо. Тэд бүс нутгийн хэмжээний цэргийн гүрэн улс болох бодлого явуулж, стратегийн ирээдүйн тухай бодож эхэлсэн байна. Өөрийн улс орны үндэсний эрх ашгийг хамгаалахыг зорьж байгаа засгийн газрыг хэн ч шүүмжлэх эрх байхгүй бизээ! Энэ ашиг сонирхолыг арай өргөн цар хэмжээгээр бодож сэтгэх хүсэл хэн нэгэнд төрөхгүй гэх баталгаа байна уу? Зэвсэгт хүчнээ эрчимтэй шинэчлэж, нэмэгдүүлж байгаа нь АНД-н бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хүндрүүлнэ гэдгийг жирийн хүн ч ойлгохоор байна. Арав хоногийн өмнө Ханойд болсон зүүн өмнөд Азийн орнууд болон «АСЕАН-ны яриа хэлэлцээний түншүүд» гэдэг улсуудад багтдаг АНУ, Хятад, Энэтхэг, Япон, Орос зэрэг улсуудын БХЯ-дын сайд нарын зөвлөлгөөнөөр энэ зөрчлийг шийдвэрлэх асуудалд анх удаа анхаарал хандууллаа.  Төгсгөлийн тунхаглалд тэмдэглэснээр зөвлөлгөөнд оролцогчид бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх хүчин чармайлт, харилцан итгэлцэлийг харууллаа. Ази тив дэх хамтын аюулгүй байдлын системийг бий болгох замд хийсэн анхны алхам энэ байж болох юм. Байдлаас харахад энэ процесс түн хэцүү явагдах нь илэрхий байна.