Орос улсын түүхэнд гүйцэтгэсэн шашны үүрэг ролийн тухай зохих мэдлэггүйгээр оросын шинэ үеийн иргэд олон шашинт өөрийн орныг цогцлоон байгуулна гэж санахын ч хэрэггуй гэж зоригтой хэлж болно. Саяханаас Орос улсын 19 бүс нутгийн дунд сургуулийн бага ангийнханд зориулж, туршилтын журамаар "Шашны соёлын үндэслэл ба ёс суртахуун" гэдэг хичээл зааж эхэллээ. Эцэг эхийн зөвшөөрөл болон хүүхдүүдийн санал хүсэлтийг харгалзан, үнэн алдартан, лал, буддизм, жүүд зэрэг шашны аль нэг урсгалыг судлах ёстой. Орос улсын Буриад, Халимаг, Тува, Алтай 4 бүс нутагт буддын уламжлалт шашин шүтдэг юм. Буддын шашны үндсэн сургаалыг сурагчидад заах эрхийг энэ бүс нутгуудын багш нар 14-р Далай ламаас авсан байна. Хүүхдүүдэд буддын шашны сургаалыг заах сурах бичгийг Буриадад анх удаа хэвлэсэн байна. Орос улсад буддын шашныг шүтэгчдийг нэгтгэдэг гол байгууллага "Даш Чойхорлин" хийдийн багш нар "Буддын ертөнц" сурах бичгийг зохиосон байна: Энэ сурах бичиг бол үнэхээр энгийн ном. 4-р ангийн сурагчидад зориулсан энэ номд Буддын сургаалыг зүгээр л маш энгийнээр тайлбарласан байгаа. Сургуульд Буддын сургаалыг 72 цаг заахад энэ ном зориулагдсан юм. Энэ сурах бичгийн зургийг манай их сургуулийн буддын уран зургийн багш нар зурсан юм. Бид маш их мэрийж байж энэ номыг бүтээсэн юм. Хэцүү зүйлийг хүүхдүүдэд маш энгийнээр ойлгуулахыг бид хичээсэн юм гэлээ. "Даш Чойнхорлин" хийдийн 20 багш энэ сурах бичгийг бүтээхийн тулд бүтэн хагас жил хөдөлмөрлөсөн билээ. Номыг 10000 ширхэгээр хэвлэсэн юм. Будда бурханы амьдрал, Түүний сургааль, Бурхан багшийн дагалдагчид гэсэн гурван бүлгээс  энэ сурах бичиг бүрэлдэж байна. Сурах бичгийг зохион бүтээгчид Будда бурханы сургаалийг 73 хуудсанд багтаасан байна. Энэ сурах бичгээс хүүхдүүд Буддын түүхийг мэдээд зогсохгүй маш олон сургаальтай зүйлийг олж унших болно. Амьдралаа зөв зохистой өнгөрүүлэхийн тулд хүн өөрийгөө яаж зөв авч явах ёстой гэдгийг зааж сургаж байна. Энэ сургаалийг бүх шашинд номлодог билээ: Орос улсын уламжлалт Буддын шашны төлөөлөгчид бид залуу үеийнхэн дэлхийн бүх шашин болон гүн ухааныг мэдэж байх ёстой гэж үздэг юм. Сургуульд шашны хичээл зааж байгаа нь хүүхдүүдийг ямар нэгэн шашинд уруу татах гэсэн санаа биш ээ. Ер нь буддын шашинд сурталчилагчид номлогчид гэж байдаггүй. Буддын шашинд хүн өөрөө л ирдэг. Буддын сургаалийн сурталчилгаа гэж огт байдаггүй, байх ч ёсгүй гэж Раднаа лам ярилаа. Буриадын сургуулиудад буддын сургаалийг заах ажил одоогийн байдлаар туршилтын журмаар явагдаж байна. Харин халимаг улсад энэ сургаалийг аль хэдийнээс заагаад эхэлчихсэн. Халимагын хүүхдүүд, буриадын багш нарын зохиосон сурах бичгээр суралцаж байна. Халимагын хүүхдүүдэд тохирсон сурах бичгийг түвдийн багш нарын тусламжтайгаар зохионо гэж Халимагын их хурал шийдвэрлэсэн байна. Сурах бичиг хэдий чинээ олон байна төдий чинээ сайн байх болно.