Оросын ерөнхийлөгч, Түркмэн улсад хийж байгаа 2 өдрийн айлчлалаа өнөөдөр эхлэж байна. Тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой Орос улсын ерөнхийлөгч олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Юуны түрүүнд Орос, Түркмэн улсуудын эрчим хүчний салбар дахь 2 талын хамтын ажиллагааг авч хэлэлцэнэ. 2004 оны 4-р сар хүртэл Орос улс Түркмэн улсын хийн гол импортлогч нь байсан бөгөөд жилд 70 тэрбум шоо метр хий худалдан авч байжээ. Түркмэн улс "Газпром" компанийн гэрээний дагуу 30 тэрбум шоо метрийг худалдаж авах ёстой боловч одоо жилд 10 тэрбумыг л худалдан авч байна. Баруун европт хийн хэрэгцээ багассан болон дэлхийн эдийн засгийн хямралаас болж худалдан авалт ийнхүү багассан юм. Одоо байдал арай өөр болж байна. Хийн хэрэгцээ аажмаар хямралын өмнөх үедээ хүрч, цаашд ч өсөх шинжтэй байна. Орос улс "Хойд урсгал", "Өмнөд урсгал" төслүүдээ идэвхитэй дэвшүүлж байна. Энэ төслүүдэд уламжлалт түншүүд тэр тусмаа Түркмэн улсыг оролцуулахыг Орос улс ихэд сонирхож байна. Хятад, Иран улсуудын хэрэглэгчдийн өгч байгаа үнээс хамаагүй өндөр үнийг "Газпром" компани өгч байгаа юм. Түүнээс гадна нийлүүлэлтийн талаар Орос улс найдвартай баталгаа өгч байна. Харин сүүлийн үед Ашхабад бусад төслүүдэд анхаарал хандуулах боллоо. Түркмэн, Афганистан, Пакистан, Энэтхэг улсууд оролцсон Трансафганы хий дамжуулах хоолой барих тухай их ярих боллоо. Үүнийг бодит амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Афганистаны байдал тогтворгүй, Энэтхэг, Пакистаны хоорондын харилцаа түгшүүртэй байгаа нөхцөлд  энэ бол бүтэшгуй зүйл юм. Орос улстай түлш эрчим хүчний хамтын ажиллагааг хязгаарлахыг идэвхитэй оролдож байгаа талынхан Ашхабадыг "Набукко" төсөл руу чангаахыг оролдож байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Каспийн тэнгисийн ёроолоор хий дамжуулах хоолойг барих шаардлагатай. Энэ төсөлд Ашхабад оролцох гэсэн санаа бол юуны өмнө улс төрийн тунхаг бололтой. Үүнээс үүдээд хийн зах зээл дээр маш том өрсөлдөөн үүсэх бөгөөд үүнээс болж туркмений хийн үнэ нь олборлолтоо ашиггүй болгоно. Төв Азийн бүс нутгийн шинжээч Андрей Грозин манай радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай ингэж ярьсан юм: Янз бүрийн хийн хоолойнуудын тухай зөрчилтэй яриагаар тоглох цаг нэгэнт өнгөрсөн. Ямар төсөлд нэгдэх тухай шийдвэр гаргах хүртэл 1-1,5 жилийн хугацаа л үлдээд байна. Үнэхээр бодит төсөлд бидний хамтын хүчийг нэгтгэн нягтруулж европын зах зээл дээр орос болон төв азийн хийн өрсөлдөөнийг даамжруулахгүй байхыг Орос улс сонирхож байна. Оросын төслүүд л хамгийн бодитой  юм. Орос, Түркмэн улсуудын хувьд өрсөлдөгчийн үүднээс оролцвол зүйд нийцнэ. Дэлхийн хийн зах зээл дээр хамтын хүчин чармайлтыг хатуу мөрдөж, хоёр талын түншлэлийг зохиоцуулах нь юу юунаас илүү чухал билээ.