Дэлхий дахинд алдартай найруулагч, жүжигчин  Никита Михалков өнөөдөр ойгоо тэмдэглэж байна. Ардын жүжигчин маань 65 нас хүрчээ. Тууний найруулагчийн ажлыг дэлхий дахинд сайн мэдэх бөгөөд түүний уран бүтээл хэн бүхний сэтгэлийг хөдөлгөдөг юм. Михалков Оросын киноны уран бүтээлчдийн холбоо болон Москвагийн олон улсын кино наадмыг  толгойлоод зогсохгуй, киноны ахмадуудад туслах сан байгуулаад ажиллаж байна. Тэрээр  кино зураг авч, киноны зохиол бичиж, кинонд тоголсоор байна. Никита Михалков кино урлагт хөл тавиад хагас зуун жил болж байна. Тууний найруулсан "Дурлалын боол", "Таван үдэш", "Төрхөм"  зэрэг кинонууд нь зөвхөн түүнд алдрыг авчраад зогсохгуй эх орны кино урлагт алдрыг авч ирсэн билээ. Михалковын "Нарнаас залхагсад" кино нь 1994 онд Оскарын шагнал хүртсэн билээ.