БНАСАУ газар доорх цөмийн зэвсгийн туршилтаа дахин хийх гэж байгаа шинж тэмдгийг америкийн хиймэл дагуулууд илэрүүлсэн байна. Хамген-Пухто мужийн цөмийн зэвсгийн талбарт нилээн идэвхитэй байдал ажиглагдаж байна гэж сөүлийн "Чосон ильбо" сонинд мэдээлсэн байна гэж Интерфакс агентлаг уламжиллаа. 2006, 2009 онуудад хийсэн цөмийн туршилтын үед эвдэрсэн хонгилыг засаж байгаа бололтой. Ойрын ирээдүйд БНАСАУ 3 дах удаагаа цөмийн туршилт хийх нь эргэлзээтэй байна гэж сонинд бичсэн байна.