Орос улсад 2015 он хүртэл улсын үйлдвэрүүд тэр дундаа стратегийн зориулалттай 1500 орчим үйлдвэрүүдийг хувьчилна. Ерөнхий сайдтай зөвлөлдснийхөө дараа тууний 1-р орлогч Игорь Шувалов энэ тухай мэдээллээ. "Активын ихэнх хэсэг нь стратегийн уйлдвэрүүдэд оногдож байна гэж" тэр хэллээ. Хувьчилалаас олсон 1,8 триллион буюу 600 тэрбум долларыг төсөвт тусгана. "Роснефть" газрын тосны томоохон компанийн улсын хувийг багасгана. "Оросын төмөр зам", "Россельхозбанк" компаниудын багц хувьцааны дөрөвны нэгийг бас зах зээл дээр гаргана. РосГидро болон бусад олон компаниудын хувьцааны өөрийн хэсгийг улс худалдах болно.