Түркмэн улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын урилгаар Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев тус улсад хийх хоёр өдрийн ажлын айлчлалаа өнөөдөр эхлэж байна. Туркмен улсад хийж байгаа Д. Медведевийн 4 дэх айлчлал энэ юм. Дээд хэмжээний хэлэлцээрийн явцад, түлш эрчим хүчний хүрээ, хөдөө аж ахуй, тээвэр, теле харилцаа холбооны салбар болон машины үйлдвэрийн бүтээгдхүүний нийлүүлэлтийг өргөжүүлэх төлөв зэрэг хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг авч үзэхээр төлөлвлөж байна. Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудал тэр дундаа Төв Азийн болон Афганистаны байдалын талаар санал солилцож, ТУХН, ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх болно.