Довильд Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүдтэй уулзсныхаа дараа Д.Медведев, Лиссабонд болох ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд оролцохыг зөвшөөрсөн явдал дэлхийн улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн гол сэдэв боллоо. Энэ уулзалт бол 2008 он 8-р сард Гүрж улстай дайтсаны дараах ОУ-НАТО- гийн анхны бүрэн хэмжээний уулзалт юм. Лиссабонын дээд хэмжээний уулзалтанд Орос улс оролцох эсэх нь саяханыг болтол тодорхой биш байсан билээ. Лиссабонд 11-р сарын 20-нд ОУ-НАТО-гийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалтанд Орос улсыг оролцуулах хүсэлтыг эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен 9-р сарын дундуур тавьсан билээ. Расмуссений саналыг НАТО-гийн гишүүн 28 орны тэргүүнүүд хүлээж авсан бөгөөд ганцхан Д.Медведевийн зөвшөөрөл л дутуу байсан юм. Орос улсын ерөнхийлөгч, францийн Довиль хотод Николя Саркози, Ангела Меркель нартай уулзсаныхаа дараа, дээд хэмжээний уулзалтанд оролцоно, учир нь энэ уулзалт Орос улс, Хойд атлантын эвслийн хоорондох яриа хэлэлцээний хөгжилд ашигтайгаар нөлөөлж мэднэ гэжээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен энэ мэдээг шууд өлгөж авлаа. ОУ-НАТО-гийн зөвлөлийн гишүүдийн хоорондох практик хамтын ажиллагааны хүрээнд болон дээд хэмжээний уулзалтын эерэг үр дүнд итгэж байгаагаа тэр илэрхийлсэн байна. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, оросын төрийн тэргүүний шийдвэрийг сайхан мэдээ гэж хэлээд Орос улс, НАТО-гийн харилцаанд бат бэх суурийг тавих цаг нэгэнт болсон гэж мэдэгдлээ. НАТО-гийн Лиссабонын дээд хэмжээний уулзалтаар, Орос улстай харилцах харилцаа, тодорхойлох үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм. НАТО-гийн ПДХ систем байгуулах эвслийн стратегийн шинэ үзэл баримтлалыг батлах, афганистанаас үр ашигтай гарч явах стратег зэргийг хэлэлцэх юм. Тус эвсэлд суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин энэ тухай ингэж мэдэгдсэн юм: Европын орон зайн ирээдүйг бид хэрхэн харж байгаа болон оросын санал санаачлагад анхаарал хандуулах болно. Иймэрхүү уулзалтанд анх удаа оролцож байгаа Орос улсын ерөнхийлөгчийн хувьд энэ нь маш «өндөр» индэр болно. Энэ индэр дээрээс зөвхөн оросын сэдвийг л ярих болно. НҮБ, «их найм», «том хорьд» болж байгаа үйл явдлыг даяарчлалын хэмжээнд хэлэлцэхэд оролцох нь гол биш. Бидний болон Барууны хувьд, бүх зүйл түшмэдүүдийн түвшинд живж алга болдог хэмжээнд биш улс төрийн түвшинд Орос улс болон Барууны харилцан нийцэж байгаа ашиг сонирхолыг илэрхийлэх сайхан алхам гарч ирж байна гэж би үзэж байна. Тэгэхдээ зөвхөн энэ тухай яриад зогсохгүй, шинэ аюул заналыг хамтын хүчээр сөрөн зогсох талаар юм хийхийг оролдох хэрэгтэй гэлээ. Лиссабонд очих тухай Оросын удирдлагууд зөв шийдвэр гаргалаа гэж олонх улс төрчид үзэж байна. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн судалгааны төвийн удирдагч Борис Шмелев манай радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай ингэж мэдэгдсэн юм: Одоо Орос улс, Барууны хооронд сайн хөршийн, найрамдалт, үр бүтээлтэй хамтын ажиллагааны хөгжлийн зааг үзэгдэх шиг боллоо. Орос улс, НАТО-гийн хооронд ч мөн адил. Орос улсын талаас ч, Барууны талаас ч хоёр талын угтан тосох алхам хийгдэж эхэллээ. Баруунтай жирийн, тогтвортой харилцааг хөгжүүлэхийг Орос улс сонирхож байна. Оросын ерөнхийлөгчийн санаачлаад байгаа шинэчлэлийн хөтөлбөр Европ болон АНУ-тай нягт хамтран ажиллахгүйгээр хэрэгжүүлэхэд аргагүй юм. Олон улсын болон Европын  аюулгүй байдлын талаар бидний хооронд санал зөрөлдөх зүйл байгаа нь ойлгомжтой. Энэ бол шийдвэрлэж болох асуудал эцсийн эцэст харилцан буулт хийж ч болно шүү дээ. Д.Медведевийн Лиссабонд хийх айлчлал, Баруун, НАТО, Европтой Орос улс харилцаагаа цаашид бэхжүүлэх боломжийг харж үзэхэд бэлэн байгаагийн илрэл гэж үзэж болно. Орос улсыг европын ПДХ системд нэгтгэх маргаантай асуудлыг оролцуулаад олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний олон янзийн асуудлаархи талуудын байр суурийн талаар тодорхой ойлголттой болох боломжийг Лиссабонд хийх ерөнхийлөгч Д. Медведевийн айлчлал олгож байна.