0Урьдын цуврал тоглолтод хожигдоогүй байсан оросын «Спартак» хөл бөмбөгийн  клуб, Аврагуудын лигийн хэсгийнхээ 3 дахь тоглолтод 0:2 харьцаатай британийн «Челси» багт  хожигдов. Гэсэн ч «улаан-цагаан» гэгддэг хөл бөмбөгчид гутрахгүй байна.  Тэд болон ерөнхий дасгалжуулагч Валерий Карпин  Лондонд  11-р сарын З-нд хариу тоглолтонд  даагаа нэхэх санаатай байна. Спартак-ийн хөгжөөн дэмжигчид тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэх хүрээлэнд жинхэнэ том шоуг зохиов. 70 мянган хүн  узэгчдийн тавцангийн  хөл бөмбөгийн талбарыг хүрээлэн нэг ёсны том улаан-цагаан «хүзүүний ороолт» болгон хувиргав. Хөгжөөн дэмжигчид   багийнхаа гишүүдийн нэрийг  зэрэг дуудаж, ялалт байгуулахыг  уриалав. Тэмцээн болсон Лужники спортын цогцолбор  төдийгүй москвагийн спорт -барууд хөгжөөн дэмжигчдээр пиг дүүрэн байлаа. Тэмцээн эхлэхээс хэдэн өдрийн өмнө спортын цайны газарт суудал захиалжээ. Хөгжөөн дэмжигчдийн найдвар бараг биелэгдэж, хөл бөмбөгчид сайн тоглов. Гэвч  гайхамшигт явдал болсонгүй. «Спартак», «Челси» багийн гишүүдийг хожиж чадсангүй. Гэвч  найдвар тасраагүй байна.  Эхний үед манайхан хоёр бөмбөг хаалгандаа алдсан ч 2 дахь үед сайн нь довтолж, адил тэнцүү тоглосон.  Тэгвэл Лондонд дүнгээ ахиулж, английнхыг хожиж магадгүй  гэж үзэгчид тоглолтын дараа өгүүллээ. Оросын багийн ерөнхий дасгалжуулагч Валерий Карпин мөн адил саналтай байна. Зөөлнөөр хэлэхэд  бид айж сандарсан. Мэдээжээр бүх 11 хөл бөмбөгч биш зарим нь тэгсэн. «Челси» багаас эмээж  эхний үед хоёр бөмбөг хаалгандаа алдаад сэтгэл санаагаар л хожигдсон. 2 дахь үед хөл бөмбөгчид маань  сандрахаа больж,  зүй ёсоор тоглож «халз тулалдаж», бөмбөгийг эзэмшиж урагш довтолж болохыг мэдрэсэн.  Лондонд тоглохын өмнө их юм ярихгүй. Энэ удаагийн тоглолтын бичлэгийг үзүүлвэл л болно. Тэгвэл ярих шаардлага гарахгүй гэж Валерий Карпин хэллээ. Ерөнхий дасгалжуулагч болон тамирчид (хөл бөмбөгчид) Лужники спортын цогцолбор  ба спорт-баруудад цугларсан  хөгжөөн дэмжигчид  түүнчлэн телевизээр үзсэн  хөгжөөн дэмжигчиддээ гүнээ талархал илэрхийлэв. Ялангуяа хожигдол хүлээсэн үед тэдний дэмжлэг үнэлж барашгүй ач холбогдолтой гэж Валерий Карпин хэллээ. Тэмцээнд  байлцсан УЕФА-гийн төлөөлөгчид ч хөгжөөн дэмжэгчдэд талархал илэрхийлэв. Тэд  тахин шүтэгчдийн зан төлөв ба тэмцээнийг зохион байгуулагчдын яв цав ажиллагааг өндөр үнэлэв. Ийм сайшаал дэмжлэг Орос Улс хөл бөмбөгийн дэлхийнаврага шалгаруулах тэмцээнийг зохион явуулахын төлөө тэмцэж байгаа энэ үед  маш чухал юм.