0Цветной бульвар дах Оросын эртний циркийн нэг Москвагийн цирк ойгоо тэмдэглэж байна. Түүний түүх одоогоос 130 жилийн тэртээ циркийн морьтон жүжигчин, гимнастикч Альберт Саламонскийд  зориулан циркийн шинэ байр барьж дууссан үеээс эхлэсэн аж.  Анхны тоглолт нь 1880 оны 10-р сарын 20-нд  болжээ.  Цветной бульвар дахь Москвагийн цирк дэлхийн бусад циркийн нэгэн адил  аялан тоглогч жүжичдийг урих зарчмыг баримтлан ажиллав. Нэрд гарсан бараг бүх жүжигчин тухайн үед энэ циркэд тоглосон юм. Эд бол морь сургагч Вильямс Труцци, хосгүй харайгч Сосиныхан, гүнхалзан бүжиглэх  Марта Сур, уран нугараач Океанос, тэнцвэрийн  үзүүлбэр  зохиогч  эгч дүү Кох зэрэг жүжигчид билээ.  Гэвч алиалагчид  энэ циркийг бусдаас илүү сайхан онцлогтой болгож, үзэгч олны сэтгэлег татсан юм. Өөрийгөө «алиалагчдын ван» хэмээн нэрлэсэн  амьтан сургагч, алиалагч Владимир Дуров тэдний нэг юм. Урьдын авьяаслаг алиалагч энэ циркэд ямагт ажиллаж байсан. Үзэгчид тэдний тоглолтыг л сонирхон ирж байсан гэж одоогоос, 60 жилийн тэртээ  циркэд анх удаа ирсэн. Олег Поповын тоглолтыг шагшин гайхаж байсан  аавтайгаа хамт циркэд анх хөл тавьсан. Тэрээр Поповыг суут жужигчин хэмээн үзэж байв. Одоо бид хоёр циркэд очоод үдшийн турш инээнэ гэж тэр надад хэллээ. Жаахан хүүхэд байхдаа л Олег Поповын суут чанарыг мэдрэснээ санаж байна. Харин циркийн амьтдаас жаахан айж байсан. Амьтдыг өрөвдөж санаа зовсон. Үүнтэй холбогдуулан нэгэн тохиолдлыг дурсмаар байна. Нэгэн өдөр хүүтэйгээ хамт циркэд очлоо. Тэр бух тоглолтыг их анхааралтай харав. Тэгээд нарийн дасгал хийх зааныг талбайд  хөтлөж гаргав. Заан тоглох дургүй байх шиг санагдлаа. Тэгээд  хүү минь «заан тоглохыг хусэхгүй байна. Зайл» гэж хашгирав. Хажууд нь суугаа хүмүүс  хууг дэмжиж бас тэгж хашгирч, заанаас анхаарлыг холдуулсан гэв.   Үзэчид инээлгэдэгүй цирк байж болно гэж уу? хэмээн  Цветной бульвар дахь Москвагийн циркийг үндэслэн байгуулагч Альберт Саламонский  ахин ахин сануулдаг байв. Энэ циркэд ирсэн хүмүүс инээж байв. «Нарны туяа мэт алиалагч» хэмээн дэлхий даяар нэрлэсэн  Олег Попов, Леонид Енгибаров, Карандаш, Леонид Куксо гээд Орост төдийгүй хилийн чанадад алдаршсан шилдэг бүх алиалагч  үе үед энд тоглосон  юм. Гэвч нэрд гарсан алиалагч,  жужигчин,  Москвагийн циркийн захирал Юрий Никулин  хамгийн нэр алдартай нь билээ. Үзэгчид түүний маш олон үг хэллэгийг цээжлэсэн боловч,  биечлэн уулзахаар  циркэд ахин ахин ирдэг байсан. Одоо энэ цирк Цветной бульвар дахь Никулины нэрэмжит Москвагийн цирк нэртэй болсон  юм.