Орос улсад 12-р сарын 1-нээс гар утасны компаниуд ТУХН болон орос улс доторх роумингийн үнийг мэдэгдхүйц багасгана. Өнөөдөр ерөнхий сайд В.Путин, Монополийн эсрэг холбооны албаны дарга Игорь Артемьев, Холбоо харилцааны сайд Игорь Щеголев нартай уулзахдаа мэдэгдлээ. Үндсэн гурван компани сайн дураараа, роуминг уйлчилгээний унийг дуут мэдээ 1,5-2 дахин, мессеж 3 дахин, гар утсны интернет 2-4 дахин тус тус бууруулахаар болсон байна.