Ачаа тээврийн «Прогресс» хөлөг болон америкийн «Дискавери» хөлгийг хүлээж авахад тохиромжтой болгохын тулд оросын нислэгийг удирдах төвийн мэргэжилтнүүд өнөөдөр ОУСС-ийн даялалд өөрчлөлт хийнэ. Оросын ачаа тээврийн хөлгийг 10-р сарын 27-нд, америкийн шаттлыг 11-р сарын 1-нд тус тус хөөргөх юм байна. ОУСС-ийг өдөр бүр 150-200 метрээр доошлуулж байна. Сансарын хог, жижиг метеорит, хиймэл дагуул болон сансарын хөлгүүдийн хэлтэрхийнүүдтэй мөргөлдүүлэхгүйн тулд ОУСС-ийн даялалыг байнга өөрчлөж байдаг юм.