Нийтийн эмх замбараагуй байдлыг зохион байгуулсан хэргээр  Киргизи улсын ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын дүүтэй холбогдолтой шүүх хурал эхэллээ.Хэргийн аюулгуй байдлыг хангах үүднээс хэргийг  Бишкекийн Цэргийн шүүхэд хянаж байна. Санжарбек Бакиев болон түүний талын хүмүүсийг зэвсэгт дээрэмчдийн бүлэглэл байгуулж, өгнөрсөн  дөрөв, тавдугаар сард тус улсын өмнөд хэсгийн Жалал-Абадад болсон нийтийн эмх замбараагуй байдлыг зохион байгуулсанд буруутгаж байгаа юм. Тухайлбал тэднийг эрх баригчдыг хүчирхийлсэн болон дур зоргоороо барилга байгууламжийг эзлэн авч хүмүүсийн амийг бүрэлгэсэнд яллаж байгаа аж.