Орос улсын Төрийн думын доод танхим өнөөдөр 2011 оны улсын төсөв, 2012-2013 оны урьдчилан төлөвлөсөн хугацааны төсвийг хэлэлцэж эхэллээ. Төлөвлөж байгаагаар нийт орлого 8,8 их наяд рубль,  зарлага 10,6 их наяд рубль байх болно. Ингэснээр төсвийн хомсдол 1,8 их наяд рубль байх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос доогуур байна. 2011 оны төсвийн төсөлд нэг баррель нефтийн үнийг 75 доллараар тооцож тусгажээ. Бүхэлдээ төсвийн бодлого улс орны  нийгэм-эдийн засгийн байдлыг тогтворжуулж тэнцвэртэй өсөлтөд шилжихэд   чиглэж байна.