Хятад улсын Хайнань арал дахь Тэнгисийн Цэргийн Хүчний /ТЦХ/ баазад хамгийн сүүлийн үеийн атомын «Шань» ангиллын шумбагч онгоц байрлууллаа. Эрэг дээр байгаа шумбагч онгоцнуудын зургийг Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг өнөөдөр тараав. «Шань» ангиллын тэдгээр онгоц урьд байсан «Хань» онгоцны шинэчилсэн загвар аж. Шинэ шумбагч онгоц нь орчин үеийн зэвсэглэлээр тоноглогдсон ба өндөр хурдтай юм байна.  Барууны шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-ын ТЦХ  дизелийн 55 шумбагч онгоцтой. Үүний зэрэгцээ цөмийн тив алгасагч пуужин хөөргөх  стратегийн чухал ач холбогдолтой атомын гурван шумбагч онгоц,  атомын «Хань» ангиллын гавшгай шумбагч онгоц дөрөв, хамгийн сүүлийн үеийн «Шань» ангиллын 2 шумбагч онгоцтой юм.