Орос, Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүдийн Довильд хийсэн гурван талын дээд хэмжээний уулзалтын дүнг Улсын Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев өндөр үнэллээ. «Брюселльд болох ОУ-ЕХ, Лисссабонд болох ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх маш үр ашигтай хүчтэй бэлтгэл үе шат боллоо гэж» парламентийн гишүүн «Интерфакс»-д ярилцлага өгөхдөө хэллээ. Орос улс, ЕХ, иргэдээ визгүй зорчуулах хэлэлцээрт 10-15 жилийн дараа гарын үсэг зурж магадгүй гэж Францийн ерөнхийлөгч Николя Саркозийн хэлснийг зарим шинжээчид хялбарчилсан байдлаар тайлбарлаж байна гэж тэр хэллээ. Виз өөрчлөх асуудал бол энгийн төсөл энэ тухай хэлэлцээрт арай эрт ч гарын үсэг зурж болно гэж Косачев үзэж байна. Харин ОХУ, ЕХ хоорондын аюулгүй байдал, эдийн засгийн хүрээн дэх бүрэн хэмжээний хамтын ажиллагааны хувьд 10-15 жил ч багадаж мэднэ. Хамгийн гол нь гурван талын хүрээнд энэ зорилтыг авч үзсэн нь чухал юм. Орос улсыг Бүх европын пуужингийн довтолгооноос хамгаалах системд оруулах асуудлыг хөндсөн нь Довильд болсон дээд хэмжээний уулзалтын гол үр дүн гэж Косачев үзэж байна.