Өнөөдөр Москвад хийхээр төлөвлөсөн, аюулгүй байдлын бодлогын асуудлаархи Мюнхений бага хурлын явуулын хуралдаанд оролцогчдын бүлэгтэй ерөнхийлөгч Д.Медведев уулзахдаа европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээг батлах талаар голлон ярилцах болно. Энэ уулзалтанд европын зарим нэг улс, АНУ-ын одоогийн болон хуучин улс төрийн зүтгэлтнүүд, олон улсын харилцааны асуудал судалдаг шинжээчид, хэвлэл мэдээлэлийн болон бизнесийн төлөөлөгчид оролцож байна. Збигнев Бжезинский, Карл Бильдт, Адам Ротфельд нар оролцоно гэж хүлээж байна гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Мюнхений бага хурлыг 1962 онд германы хэвлэн нийтлэгч Эвальд фон Кляйст, НАТО-гийн гишүүн орнуудын «батлан хамгаалах байгууллагуудын төлөөлгчдийн хуралдаан» нэртэйгээр байгуулжээ. Одоо энэ нь олон улсын форум болсон бөгөөд үүнд дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож байна.