Грозный дахь Чеченийн парламентын  байшинг дайрсан алан хядагчид Хусейн Гакаевын дээрмийн бүлгийнх байжээ. Гакаев, алан хядагчдын толгойлогчид Доку Умаровын дээрмийн бүлгээс салж гарсан бөгөөд түүний мэдэлд одоо бүс нутгийн ихэнх алан хядагчид очсон байна гэж чеченийн хүчний байгууллагын мэдээлэлээс иш татаж Россия -24 суваг уламжилжээ. Мягмар гаригийн өглөө депутатууд хуралдаанаа эхлэхээс нэг цагын өмнө биендээ дэлбэрэх бодис нуусан дөрвөн алан хядагчид парламентын байшинд дайран орж өөрсдийгөө дэлбэлсэн байна. Энэ дайралтаас болж 3 хүн амь насаа алдаж, 17 хүн шархадсан байна. Хоёр цагдаа, аж ахуйн байшин хамгаалаж байсан хамгаалагч нар амь насаа алджээ. Бусад дээрэмчдийг бүрмөсөн устгасан байна. Депутатуудаас хэн ч хэлмэгдээгүй байна.