Өнөө орой «Лужникид» болох хөл бөмбөгийн тоглолтын 77 мянган тасалбар зарагджээ. Аврагын Лигийн «Ф» хэсгийн тэргүүлэгч багууд москвагийн «Спартак», лондоны «Челси» багууд тоглоно. Тоглолт болохын өмнө спартак багын дасгалжуулагч Валерий Карпин: «Челси» бол одоохондоо дэлхийн шилдэг багуудын нэг, бид тэднийг хүндэтгэж байна, гэхдээ айх зүйл огт алга гэж хэлсэн байна. Оросын тэрбумтан Роман Абрамовичийн английн клубыг Хуучин ертөнцийн нэг дүгээр баг гэж сэтгүүлчдийн гаргасан таамаглалтай санал бүрэн нийлэхгүй байгаагаа тэр хэллээ. Ер нь ялагддаггүй баг гэж дэлхийд байдаггүй гэж ЗХУ-ын шигшээ баг болон москвагийн «Спартак» багын хаалгач байсан, хөлбөмбөгийн нэрт шинжээч Владимир Маслаченко үзэж байна: Валерий Карпин гайхамшигтай хел бөмбегчин, авьяаслаг дагалжуулагч учраас «Челси»-гийн тухай саналаа шууд хэлсэн байна. «Челси» бол европ тивийн хамгийн хүчтэй баг биш ээ. Аврагын Лигийг тэд хожиж чадахгүй гэж бодож байна. Энэ баг улсынхаа аврага болж байгаа, бусад тэмцээнүүдэд ялалт байгуулж байгаа нь тэд ямар гайхамшигтай баг вэ гэсэн ойлголт төруулж байгаа биш ээ. Тэнд Роман Абрамович байгаа болохоор л арай өөр харагдаад байгаа юм. Энэ баг москвагийн «Спартак» багт хожигдож ч магадгүй. Энэ баг Москвад тоглоход хэцүү байх болно гэж Карло Анчелотти мэдэгдээд байна. Харин бурханы авралаар цаг агаарын тухай, Москвад хүйтэн байгаа тухай хэн ч ярисангүй гэлээ. Английн энэ багын хөл бөмбөгчид маш хурдтай, заримдаа техник муутай, гэхдээ хамгаалалтаас давшилтанд маш хурдан шилждэг гэж Владимир Маслаченко үзэж байна. Британын ОНХМХ-д мэдээлснээр Карло Анчелоттийн багт бүрэлдхүүний асуудал байгаа юм. Энэ удаа дэлхийн од болсон хөл бөмбөгчид Дидье Дрогба, Фрэнк Лэмпарт нар тоглохгүй бололтой. «Челси» багын хаалгач, хамгаалагч нар маш холбоотой ажилладаг. Энэ байдал «Спартак»-ын давшилтанд асуудал үүсгэж магадгүй гэж энэ баг болон оросын шигшээгийн хаалгыг хамгаалж байсан Ринат Дасаев үзэж байна: Хэн хэнд нь боломж байгаа гэхдээ тоглолтын чанар, аз хоёроос л бүх зүйл шалтгаална. «Челси» бол ихээхэн нягт баг гэхдээ тэдэнтэй тоглож болно. «Челсиг» бут цохиж болохгүй, энэ баг «Спартакаас» бүх талаараа илүү юм. Тийм учраас «малгайгаа дээш нь шиднэ» гэж баярлах хэрэггуй гэж тэр хэллээ.