Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арал хэнд харъяалагдаж байгаа тухай маргааныг даамжруулсан олон нийтийн цуглаан жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон, Хятад улсуудад болжээ. Хятадын жагсагчид Япон улсад сургамж өгч хятадын мэдлийн арлыг хамгаалахыг засгийн газраасаа шаардсан байна. Хэдэн мянган оюутнууд японы машинуудыг эвдлэж, японы бүтээгдхүүнд хориг тавихыг шаарджээ. Японы биен тамирын барааны «Мизуно» дэлгүүрийн дээрэмдэх гэсэн жагсагчдын оролдлогыг цагдаа нар таслан зогсоосон байна. Японы үйлдвэрүүдийн эрх ашгийг хамгаалах тухай японы ерөнхий сайд Наото Канын шаардлагад БНХАУ-ын ГХЯ өөрийн төлөөлөгч Ма Чжаосигийн өгсөн хариултыг хэвлэсэн байна. Түүнд өгүүлэхдээ «Япон улсын саяхан гаргасан алдаатай үйл ажиллагаа, мэдэгдлийн хариуд Хятадын оршин суугчид эсэргүүцэл илэрхийлж байгааг ойлгож болно. Гэхдээ эх оронч сэтгэлийг хуулийн болон бусад арга хэрэгслээр илэрхийлэх ёстой гэж үзэж байна... Хятад, Япон улс бол найрамдалт хөршүүд бөгөөд иймэрхүү эмзэг асуудлуудыг яриа хэлэлцээний замаар шийдэх хэрэгтэй» гэжээ Япон улсад харъяалагдаж байгаа энэ арлуудыг хамгаалах хятадын эсрэг жагсаал цуглаан бямба гаригт Токиод болсон байна. «Хятад улстай харилцаа муудаж байгаа явдал, америкийн цэргийн баазыг манай улсын нутаг дэвсгэр дээр байрлуулах нь стратегийн ач холбогдолтой гэдэгт японы ард түмнийг итгүүлэхийг шалтаг боллоо гэж японы хэвлэлд бичсэн байна. Энэ будлианаас өмнө японд, хойд солонгосын аюулаас хамгаалахын тулд америкийн цэргийн баазыг байрлуулах шаардалгатай гэж үзэж байсан билээ. Окинава арал дээр болсон япончуудын марш америкийн эсрэг биш бааз байгуулахын эсрэг чиглэгдсэн байсан юм. Төв азийн талаар явуулж байгаа Японы бодлогыг гео политикийн гурван шалтгаанаас авч үзэх хэрэгтэй. АНУ-тай стратегийн түншлэл, Хятад улстай өрсөлдөөн, Оросын байр суурийг энэ бүс нутагт өргөжүүлэхгүй байхад чиглэсэн албан ёсны Токиогийн байр суурь эдгээр юм. Аралаас болж үүссэн Хятад, Японы маргалдаан энэ хоёр улсын харилцаанд болон бүхэлдээ бүс нутагт ямар хор уршигтай вэ? Энэ аралтай холбогдоод хятадад японы эсрэг үзэл гаарч байна. Үнэн хэрэг дээрээ энэ үзлийн үндэс нь нилээн гүнд байгаа юм. Энэ нь хятадад япон эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулж байсан тэр үеэс эхтэй ужиг болсон өвчин, үеэс үед дамжиж байдаг юм. Хятадын жагсаалд оролцогчдын ихэнх нь оюутан залуучууд байгаа нь Япон улсыг нилээн түгшүүлж байна. Ер нь хятадын бодит аюулын тухай өөр ч баримт байгаа юм. Үүнээс үүдээд Окинавад байрлаж байгаа америкийн цэргийн баазыг хөөж гаргахыг яарах хэрэггүй гэдэгт япончуудыг итэгүүлж өглөө. Орчин цагын нөхцөлд Япон, Хятадын, Хятад, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн гарна гэх үндэслэл байхгүй байна. Байдлыг харж байхад тэгс хийгээд намжих байх. Япончууд Хятадын талаар хоёрдмол бодлого баримталдаг. Нэг талаас, хятадын түргэн хөгжиж байгаа эдийн засаг, цэргийн хүчин чадлаас айж байна. Нөгөө талаас Хятад бол японы худалдаа, эдийн засгийн том түнш. Америк, Европын зах зээл огцом өөрчлөгдөхөд хятадын дотоодын зах зээл японы эдийн засагт тус болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ хоёр улсын эдийн засгийн харилцан хамтын ажиллаагаа маш гүнзгий холбоотой, харилцан ашигтай учраас иймэрхүү будилаанаас болж эдийн засгаа хохироохгүй нь ойлгомжтой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн удирдагч Олег Кистанов үзэж байна. Япон улс, Европын ХААББ-тай төсөөтэй пан азийн байгууллага байгуулахыг хичээнгүйлэн оролдож байгаа билээ. Бүс нутгийн хамтын ажиллагаанд Япон улс голлох үүрэг гүйцэтгэх гэж оролдож байгааг бусад улсууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Япон, Хятад улсын хооронд одоо болж байгаа сөргөлдөөн ийм байгууллага байгуулах ажиллагааг хойш нь татна.