Дэлхий дээр секунд тутамд нэг хүн өлсгөлөнгөөр нас барж байна. Энэ аймшигтай тоо баримтыг Бүх дэлхийн хүнсний байгууллага нийтэллээ. БДХБ-ын шинжээчдийн мэдээгээр дэлхий даяар тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Дахиад хэдэн арван сая хүн байнгын хүнсний хомсдол, өлөн зэлмэн байдалд байна. Бүх өлсгөлөн хүмүүсийн гуравны хоёр нь ази номхон далайн орнуудад амьдарч байна. Манай тоймч Александр Редченко энэ сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ. Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүнсний аюулгүй байдлын талаар болсон форум дээр энэ асар удам бүс нутгийн хүн амыг яаж хооллох вэ гэдэг асуудлыг авч хэлэлцлээ. АНДЭЗХАБ-ын хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүнүүд японы Ниигата хотод анх удаа удаа бугдээрээ цугларлаа. Оросын төлөөлөгчдийг хөдөө аж ахуйн яамны сайд Елена Скрыник тэргүүлж байна. Орос улсын гаргасан хоёр төсөл ерөнхий төлөвлөгөөнд орсон байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар дэлхий дахин замын бэлчир дээр зогсож байна гэж Ниигатагийн тунхаглалд заасан байна. Хүний амын өсөлт, цаг уурын өөрчлөлт, байгалын гамшиг зэрэг нь дэлхийн хүнсний асуудалд эсрэгээр нөлөөлж байна. 2050 он гэхэд манай гаригийн хүн ам 9 тэрбумд хүрнэ. Ийм тооны хүмүүсийг тэжээхийн тулд хүнсний бүтээгдхүүний одоогийн хэмжээг 70 хувиар нэмэгдүүлэх ёстой. Өлсгөлөн, байнгын өлөн зэлмэн байдал, амин дэмийн дутагдлаас болж бүхэл бүтэн тивийн генийн сан устах ирмэгт тулаад байна. Хүүхүүд ухааны хомсдолтой тураалтай төрж байна. Иргэд нь өлсгөлөн байгаа улс хэзээч хөгжин дэвжиж чадахгүй. Хэрвээ буурай хөгжилтэй орнуудын хүн ам жирийн хооллож чадсан бол сүүлийн 30 жилд ДНБ нь 45 -аас багагүй хувиар нэмэгдэж болох байсан гэсэн тоо баримт байдаг. Тэгэхлээр хүнсний бүтээгдхүүн хүртээмжтэй байна гэдэг нь зөвхөн хүн бүрийн бодит, суурь эрх ашиг биш эдийн засгийн үнэлгээ, дэлхий дахины ерөнхий хөгжилд нөлөөлөх хүчин зүйл юм. Харамсалтай нь одоо өлсөж байгаа хүний тоо нэмэгдэх шинжтэй байна гэж Орос улсын хөдөө аж ахуйн яамны сайд Елена Скрынник үзэж байна: Энэ байдал хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Ямарч улс өлсгөлөнд нэрвэгдсэн өөрийн хүмүүсийн талаар баримтлаж байгаа үндэсний засгийн газруудын хариуцлагыг тусгасан тунхаглалыг болвсруулж баталлаа. Орос улсад хүнсний аюулгүй байдлын талаархи үзэл баримтлалыг баталсан гэж Елена Скрынник ярилаа. Түүнийг НҮБ-ын БДХБ-ын зөвлөмжийн дагуу байгуулсан бөгөөд түүнд манай улсын хөдөө аж ахуйн үндсэн бодлогыг тусгаж өгсөн гэж тэр хэллээю Хүнсний аюулгүй байдал даяарчлалын, хувь хүний, бие даасан бүх түвшинд хангагдах ёстой гэж Ниигатад болсон зөвлөлгөөн дээр оросын хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн тэмдэглэлээ. Хүний эрүүл идэвхитэй амьдралд шаардлагатай аюулгүй, чанартай хүнсний бүтээгдхүүнийг худалдаж авах сэтгэл санааны болон  эдийн засгийн чадвартай байсан цагт энэ нь боломжтой юм.