Литв улсын Шяуляй хотыг дэлхийн 2-р дайны үеэр фашистуудаас хамгаалагч зөвлөлтийн дайчидад зориулсан хөшөөг хулиганууд эвдэж сүйтгэсэн байна. Шяуляй хотыг чөлөөлөх дайнд амь насаа зариулсан дайчдын булшин дээрх хар гантиг дээр цагдаагынхны мэдэгдснээр « Литвын БН улсын төрийн байгуулалтын эсрэг чиглэсэн, үндэстэн хоорондын сөргөлдөөнийг өдөөн хатгасан» сонингийн хайчилбаруудыг наасан байжээ. Зөвлөлтийн дайчидад зориулсан хөшөө хотын төвд цогчин дуганын ойролцоо байдаг билээ.