Гадаадад байгаа чеченийн алан хядагчдийн эмиссар Ахмад Закаевыг дахин олон улсын хэмжээнд эрж эхэллээ. Оросын шүүх түүнд хорих ял оноосон байна гэж оросын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Закаевыг хүн амины хэрэг, алан хядах ажиллагаа, дээрмийн бүлэг байгуулсан гэж буруутгаж байна. Түүнийг 2001 онд бүх орос орон даяар болон дэлхийн хэмжээнд эрж хайж байна гэж анх удаа зарласан билээ. Их Британ улс Закаевт улс төрийн орогнол олгосон бөгөөд тэр одоо тэнд амьдарч байна. Түүнийг Орос улсад хүлээлгэж өгөхөөс Британын засгийн газар татгалзсан билээ.