Тэтгэврийн насыг шат шатаар нэмэгдүүлэх ажил Орос улсад 5 жилийн дараа эхлэнэ. Улсын Дум дэх ОХУКН-ын бүлэгтэй холбооны төсвийн төслийг хэлэлцэх үеэрээ дэд ерөнхий сайд, Сангийн яамны сайд Алексей Кудрин энэ тухай мэдэгдлээ. Тэгэхдээ шат шатаар ахиулах асуудал яригдаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Таван жилийн дараа эрэгтэй хүн 62 настай, эмэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гарах болно гэж тэр хэллээ. Одоо орос улсад эрэгтэй хүн 60 настай, эмэгтэй хүн 55 настай тэтгэвэрт гарч байгаа билээ.