Францийн Довиль хотод Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нар хэлэлцээр хийж байна. Орос, Франц, Герман улсуудын удирдагчдын ийм хэлбэрээр сүүлийн 5 жилд хийж байгаа анхны уулзалт юм. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх орос-европын хамтын ажиллагааны асуудлууд, Орос, НАТО-гийн  харилцаа, «хорийн» дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, ираны цөмийн асуудал зэрэг асуудлууд орсон байна. Орос, ЕХ-ны хооронд визгүй зорчих асуудлыг хурдан шийдвэрлэхэд  Францын ерөнхийлөгч, Германын канцлер нар дэмжинэ гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч найдаж байна.