Буриадын ардын хөгжмийн хамтлагын 70 жилийн ой, буриадын хөгжмийн зохиолч Николай Будашкины төрсний 100 жилийн ойд зориулсан «Евразийн аялгуу» уламжлалт хөгжмийн олон улсын 5-р наадам Буриадын нийслэл Улаан-Үд хотод өнөөдөр эхэллээ. «Евразийн аялгуу-2010» наадам «Евразийн үндэсний хөгжмийн хамтлагууд, уламжлал ба орчин үе» сэдвээр болж байна. Уламжлалт хөгжмийн олон улсын 5-р наадам, Ази, Европын улсуудын ардын хөгжмийн хамтлагуудын концерт, «Евразийн ардын хөгжим дэх уламжлал ба орчин үеийн байдал» эрдэм шинжилгээний бага хурал, хөгжмийн хамтлагуудын нээлттэй сургуулилт, ардын хөгжмөөр мастер класс үзүүлэх гэсэн 3-н чиглэлээр явагдаж байна. Орос улсын янз бүрийн хотууд болон Япон, Филиппин, Адзербайджан, Монгол улсуудаас ирсэн эрдэмтэн докторууд болон хөгжмийн профессорууд, Буриадын хөгжмийн сургуулиудын оюутнуудад нээлттэй хичээл заана. Энэ жил энэ наадам анх удаа Буриадын хилийн дээс алхана. Эрхүү, Чит хотуудад «Евразийн аялгуу» наадмын концертууд тоглох болно. Мөн 10-р сарын 29-30-нд Токиогийн оркестр Монгол улсын нийслэлд концерт тоглоно. «Евразийн аялгуу» наадмын гол зорилго нь, ОХУ-ын ард түмнүүдийн уламжлалт хөгжмийг хөгжүүлэн хадгалах, Ази, Европын орнуудын хегжмийн зорхиолчид, эрдэмтэд, багш нар болон шилдэг хөгжимчидтэй холбоо тогтооход оршиж байна.