Европт аюулгүй байдлыг бэхжүүлэхийг Орос улс сонирхож байна. Үүнд тохирсон шинэ гэрээ байгуулах Орос улсын  санал болон энэ хүрээнд гаргаж байгаа хүчин чармайлт дэлхий дахинд зохих хэмжээний талархал хүлээнэ гэдэгт Москва найдаж байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Европын аюулгүй байдлын талаар шинэ гэрээ байгуулах саналаа тэрээр хоёр жилийн өмнө Герман улсад мэдэгдсэн билээ. Өнөөдөр оросын төрийн тэргүүн Францийн Довиль хотод энэ сэдвийг дахин хөндөж байна. Нормандийн эрэг дэх энэ хот, «гурвалын» удирдагчид Орос, Франц улсын ерөнхийлөгчид, Герман улсын канцлер нарыг хоёр дахь өдрөө хүлээж авч байна. Даваа гаригийн орой Д.Медведев, Николя Саркози, Ангела Меркель нар албан бус уулзалт хийсэн юм. өнөөдрийн албан ёсны хэлэлцээрээр тэд эдийн засгийн хүрээний хамтын ажиллагаа, улс төрийн харилцааг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Нэг гол асуудал бол Орос улс, ЕХ-ны хооронд визгүй зорчих асуудал юм.