Грозный хот дахь Чеченийн парламентын байшингийн ойролцоо алан хядах ажиллагаа үйлдэж, амиан золиослогч өөрийгөө дэлбэлэж 2 хүн амиа алдлаа. Тус байшинд өглөө зэвсэглэсэн үл таних этгээд нэвтэрсэн байна. Урьдчилсан байдлаар амь насаа алдсан болоод шархадсан хүмүүс байна гэж хүчний байгууллагын эх сурвалж мэдээлсэн байна. Парламентын байшинг тусгайгынхан бүслээд байна. Одоо Грозный хотод байгаа Орос улсын ДХЯ-ны сайд Рашид Нургалиевт болсон явдлын талаар мэдээлсэн байна. Тэрээр өнөө өглөө Чеченийн ДХЯ-н дээр зөвлөлгөөн хийлгэх ёстой байсан билээ.