Паганины нэрэмжит олон улсын хийлчдийн уралдаан өнөөдөр Москвад эхэллээ. Уг арга хэмжээг XIX зууны италийн нэрт хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдөрт зориулан зохион явуулав. Уралдаанд гадаадын  хөгжмийн урлагийн тэргүүлэх  байгууллагын  40 гаруй орны   хөгжимчид оролцож байна.Энэ удаагийн тоглолтын онцлог нь зохион байгуулагчдын зүгээс   нийгмийн тал руу нилээд анхаарсанд байгаа аж. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр сангийн санхүүжилтээр  уралдаанд оролцогчдын хоолны зардал, хот дотор нийтийн тээврээр  зорчих болон Орос улсаас оролцогчдын замын  зардлыг   тус тус  шийдвэрлэв. Ингэхдээ тэд  ямар  нэгэн элсэлтийн татвар эс төлнө. Уралдааныг мөн үнэ төлбөргүй үзэх юм байна.