БНАСАУ,  Өмнөд Солонгосын  олон улсын онгоцны буудал хоорондын  утсан холбооны онцгой  шугамыг сэргээн тавилаа. Пхенъян, Инчхоны нислэгийн удирдлагын төвүүд  өнөөдөр туршилтын  холболтоо хийлээ гэж  уг ажлыг хариуцсан яамны төлөөлөгч  Чхон Хэ Сон Сеулд  мэдэгдэв. Өнгөрсөн 5-р сард Өмнөд Солонгосын эрх баригчдын  Пхенъяны эсрэг зарласан  хэд хэдэн хатуу шаардлагын хариуд  БНАСАУ хоёр  орны  олон улсын  онгоцны буудлын  чухал холбоог тасалсан юм.  Шар тэнгист хөлөг онгоц живсэний улмаас  46 усан цэрэг амиа алдасанд Сеул БНАСАУ -ыг буруутгаж байна. Уг явдал энэ оны гуравдугаар сарын сүүлээр болсон бөгөөд хоёр Солонгосын  харилцааг нилээд  хурцтагсан билээ.