Орос  улс   гадаадаас ирэх хөрөнгө  оруулалтаа  улам  бүр идэвхжүүлнэ. Энэ нь урьд өмнө  төдийлөн нээлттэй бус байсан оросын эдийн засгийн стратегийн чухал ач холбогдол бүхий   салбарт  хөл тавих  боломж гарч байгаа гэсэн  үг юм. Чухамдаа бол оросын хөрөнгийг  барууны орнууд мөн ийм маягаар хулээн авалтай гэлтэй. Харамсалтай нь,ийм зүйл гарахгуй л байна.  Тэр бүү хэл барууны түншүүд Оросын хөрөнгийг тэдний зах зээлд гарахад саад тотгор учруулж байна гэж Европ судлалын төвийн тэргуүн Владислав Белов үзэж байна.Үгэн дээрээ бол  бүх орон   нээлттэй эдийн засаг, өөрийн нутаг дэвсгэр дээрээ гадаадын хөрөнгө оруулалт,  үйлчилгээ, ажиллах хучийг татах гээд л номлодог. Тэгтэл оросын болон өөр бизнес бусад оронд  тэр бүр хөгжиж дэмжлэг олдоггүй.  Нэг талаас  стратегийн салбарын тухай ярьж байна л даа. Жишээ нь, эрчим хүчний нөөцийг  эцсийн хэрэглэгчид  хувиарилах  тал дээр нилээд  хүндрэл гарч байна. Хэрэв бид европын хэрэглэгчдийг ярьж байгаа бол ийм хүндрэл « Газпром», «Лукойл»,»Роснефть» болон   бусад компаниудад  тулгарч байдаг. Нөгөөтэйгүүр, энэ бол үндэсний  зах зээл дээр гадаадынхныг оруулах хүсэлгүй байгаа үндэсний  хөрөнгөтнүүдийн өрсөлдөөн. Үүгээр хэрэг хязгаарлагдахгүй. Оросын хөрөнгө оруулалтын зам дээрх саад тотгор улс төрийн утга учиртай. Үүнийг бататгахын тулд  нэг жишээ иш татъя өнгөрсөн онд   «Женерал моторсын » «GM»  охин компани «Опель» фирмын  хооронд болоогүй худалдаа. Эдийн засгийн хямралын улмаас  «GM»маш хүнд байдалд орсон байсан. Тэгээд энэ байдлаас гарахын тулд «Опель» компанийг зарах хэрэгтэй болсон. Худалдан авагчаар канадын «Магна», Орос улсын «Сбербанк», «Газ» компаниуд байлаа.Америкийн компаний үзсэнээр  тэдний тавьсан санал илүү хүндэтгэлтэйд тооцогдсон байна. «Женерал моторс» «Опель» компанитай тэдний хяналтын багцыг зарахаар гэрээ хийсэн байв. Гэсэн хэдий ч уг арилжаа эцсийн дүнд талаар өнгөрсөн юм. Компанид дарамт үзүүлсэн байсан тул тэд урьд гаргасан шийдвэрээсээ татгалзсан юм.  Яг ийм явдал шведийн машин уйлдвэрлэдэг нэгэн фирм дээр бас гарсан. Нөгөө  "GM"   СAAB 2009 онд узэсгэлэнд зарагдахаар тавигджээ.Гэтэл тэрнийг голландын үйлдвэрлэгч " SPUKER" сонирхож эхэлж. Гэтэл түүний саналыг хүлээж авсангүй гэнэ. Тэгээд энэ оны 1 р сарын сүүлчээр   "GM"  компании  GAAB-ыг голландчуудад зарахаар шийджээ. SPUKER-ын 30 хувийн хувьцаа эзэмшидэг Оросын иргэн Владимир Антоновыг хувьцаагаа зарах тухай бодолтой байгааг мэдэгдэхэд  ийм  шийдвэрийг  тус компани  гаргажээ. Энэ бүгдийн цаана оросын бизнесийг үйлдвэрлэл, шинэ технологтой холбоотой бизнест оруулахгүй санаа цухалзаж байгаа юм. Сануулахад, хүйтэн дайны үед барууныхан  ЗХУ-тай харилцахдаа ийм чиг  шугамтай байдаг байсан. Иймээс баруунд тэдний үйл хэргийг үргэлжлүүлэгчид бий бололтой.